
ЭМС-ын 2023 оны 12 сарын 12-ны өдрийн Эмнэлзүйн эмчилгээний хоолны А/440 тушаалыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд мэргэжлийн мэргэшсэн баг баяжуулсан эмчилгээний хоолны цэс, жор технологийн карт боловсруулан, эмнэлгийн цахим системээр хоолны захиалга, олголтыг хийж ажиллаж байна.
Эмчилгээний хоол зүйч, дотрын нарийн мэргэжлийн эмч нар, хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор үндсэн болон дагалдах онош, тухайн хүний бие махбодын онцлог үзүүлэлтүүд, хоол тэжээлийн байдал илүүдэл дутлын эмгэгүүд, хоол шим тэжээлийнх нь хэрэгцээнд тулгуурлан эхний үзлэгийг үндэслэн, улмаар үе шаттайгаар хоол тэжээлийн эмчилгээг төлөвлөж, чанартай, найрсаг, соёлтой тусламж үйлчилгээний ёс зүйг эрхэмлэн ажилладаг.
ДАВУУ ТАЛУУД