
Сэргээн засах, Уламжлалт эмчилгээний тасаг нь 2009 онд байгуулагдсан Грандмед эмнэлгийн ууган тасаг юм. 2024 оноос үйл ажиллагаагаа төв болгон өргөжүүлэн “Rehabilitation center” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Манай төв нь нуруу болон үений эмгэгийн сэргээн засах эмчилгээг цогц байдлаар үзүүлэхээс гадна нуруу, нугас, үений мэс заслын дараах сэргээн засах эмчилгээг туршлагатай, мэргэжлийн баг үзүүлдэг онцлогтой.
Манай хамт олон сэргээн засах мэргэжлийн багаар дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ДАВУУ ТАЛУУД
Нуруу нугас, үе мөчний эмгэг болон мэс заслын өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээний үед уламжлалт Анагаах ухааны эмчилгээг орчин үеийн Анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хийж гүйцэтгэж байна.