Үйлчилгээний тухай

Манай эмнэлэг 2013 онд Германы алдарт Siemens компанид шинээр үйлдвэрлэсэн орчин үеийн MRI, CT, C-Arm аппаратуудыг ашиглаж эхэлсэн бөгөөд мөн 2020 онд Хятадын Mindray компанийн өндөр хүчин чадал бүхий “Resona 9I” хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж, аппаратуудыг Монгол Улсад анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн.


Хийгдэж буй дүрс оношилгооын төрлүүд

Үйлчилгээний тухай

СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИ - MRI

MAGNETOM ESSENZA 1.5 тесла хүчин чадалтай соронзон резонанст томографи буюу MRI аппарат

Энэхүү шинжилгээ нь хүний биед сөрөг нөлөөгүй орчин үеийн оношилгооны хамгийн шилдэг арга юм. Тархи, нуруу нугас, бүх үе холбоос, зөөлөн эдийн өвчнүүдийг өндөр түвшинд оношилно. Бүтэн нуруу ба хөхний шинжилгээг хийдгээрээ давуу талтай юм.


КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ - CT

  1. GE HEALTHCARE загварын 32 зүслэгт компьютерт томографи аппарат
  2. SOMATOM EMOTION загварын компьютерт томографи аппарат

Энэхүү оношилгоо нь шинжилж буй эрхтний зургийг Богино хугацаанд өндөр нарийвчлалтай гаргаж, 3 хэмжээст орон зайд дүрслэх чадвартай. Цээжний ба хэвлийн хөндийн бүх эрхтэн, яс, зөөлөн эдэд гарсан эмгэг өөрчлөлтийг оношилно.


РЕНТГЕН X-RAY

Pентген шинжилгээ нь бага хэмжээний рентген цацраг ашиглан хүний биеийн доторх бүтцийг харж шинжлэх ба тусгай хальсан дээр буулгадаг дүрс оношилгооны арга юм. Грандмед эмнэлэг Цээжний хөндий, Гавлын болон хамар дайврын, Хоол боловсруулах замын болон Яс, үе мөч, бүтэн нуруу, нурууны хэсэгчилсэн рентген зураг, хөдөлгөөнт зураг гэх мэт шинжилгээг түргэн шуурхай хийж үйлчилж байна.

ХӨДӨЛГӨӨНТ РЕНТГЕН C-ARM

Хавтгай хүлээн авагчтай тул зураглалыг илүү өргөн талбайд илүү нягтралтайгаар 360 градус эргэн хөдөлгөөнт байдлаар харуулах боломжтой

/Ингэснээр ажилбарын явцын хяналт сайжирч гарч болох хүндрэл эрсдэлээс сэргийлэх, хийгдэх ажилбарын боломжийг нэмэгдүүлэх боломжтой/ Рентген цацрагийн хэмжээ бага

/Орчиндоо болон үйлчлүүлэгч, ажиллагсдад үзүүлэх сөрөг нөлөө багатай, аюулгүй байдал илүү хангагдана/


ДУРАН /ENDOSCOPY/ EGD

Бид сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж болох Япон улсын “OLYMPUS” брэндийн OPTERA дурангийн иж бүрдэл болон PENTAX брэндийн дурангийн иж бүрдлээр бүрэн тоноглогдсон ба Герман улсын “ERBE” брэндийн коагуляцийн аппаратыг дурангийн эмчилгээнд ашиглаж байна.


ЭХО /ULTRASOUND/ US

Хэт авиан шинжилгээ нь хийхэд энгийн, хурдан, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй, шинжлүүлэгчид зовуурьгүй, оношилгооны шилдэг арга юм. Энэ аргаар ЗҮРХ судас, Хэвлийн хөндийн эрхтнүүд, хөх, бамбай булчирхай ба, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН эмгэгийг оношилно.

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна