
“Грандмед” эмнэлгийн 16 жилийн түүхэн хугацаанд Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжилд оруулсан онцлох хөгжүүлэлт бол “Грандмед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат барилгачин, Хөдөлмөрийн баатар Д.Баттөрийн санаачилсан “Hуруу төслийн шинэ санаа” буюу эдүгээ “Нурууны бичил мэс засал”-ыг амжилттай нутагшуулсан төсөл юм.
НУРУУ НУГАСНЫ БИЧИЛ БОЛОН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН ДАВУУ ТАЛУУД
“Грандмед” эмнэлэг 2012 оноос Монголдоо анх удаа “НУРУУНЫ ДИСК СОЛИХ”, “НУРУУ НУГАЛАМ ЯСНЫ ХУГАРЛЫН БЭХЭЛГЭЭ”, “ВЕРТЕБРАПЛАСТИ”, “НУГАСНЫ ХАВДАР АВАХ”, “ХҮЗҮҮНИЙ ДИСК СОЛИХ” зэрэг нарийн төвөгтэй бичил мэс заслыг нэвтрүүлж “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтан”-д байсан Мэдрэлийн ёзоорын дарагдал”-ыг чөлөөлөх мэс заслыг амжилттай нутагшуулсан.
Улмаар 2016 оноос анхны Нурууны дурангийн мэс заслын PELD аргыг, 2018 оноос Нурууны дурангийн PSLD аргыг, 2020 оноос Хүзүүний дурангийн PSCD бичил мэс заслын аргыг тус тус нэвтрүүлж, одоогоор 3000 гаруй Нурууны бичил мэс заслыг амжилттай хийж гүйцэтгээд байна. “Грандмед” эмнэлгийн Нурууны мэс заслын мэргэшсэн баг 2018 оноос Нурууны дурангийн шинэ мэс заслыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсан Дэлхийн 4 дэх улс, Нурууны диск солих мэс заслыг эрсдэлгүй хийж байгаа Дэлхийн 1 дэх улс, 2020 оноос Хүзүүний дурангийн мэс заслыг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, нутагшуулсан Дэлхийн 2 дахь улс болсон,
2024 онд Дэлхийн Нурууны дурангийн мэс заслын холбооноос Олон Улсын хэмжээнд сонгогдсон шилдэг “Сургагч Багш”-ийн нэгээр Монгол Улсаас анх удаа “Грандмед” эмнэлгийн эмч Бабаны Нурбек шалгарч итгэмжлэгдсэн. Ийнхүү тэрээр ОУ-ын эрдэм шинжилгээний хурлуудад Олон улсын түвшний “Сургагч багш”-аар уригдаж, лекц уншиж, дадлага удирдаж байна.
Тэрээр АНУ, БНСУ, БНЭУ, Япон, Тайвань зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нурууны дурангийн мэс заслын Олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад “Сургагч багш”-аар уригдаж лекц уншин, дадлага удирдаж эхэллээ. “Грандмед” эмнэлэг нуруу, нугасны бичил мэс заслаар дэлхийд тэргүүлэн үнэлэгдэж байна.
“Грандмед” эмнэлгийн “Нурууны төсөл” өнөөдөр Эрдэнэт Монгол хүний Эрүүл мэндийн төлөө бахархам үйлсийг хэрэгжүүлж, олон мянган ард иргэдийн гадагшаа явах урсгалыг зогсоож, Эрүүл мэндээс шалтгаалах эдийн засгийн эрсдлийг бууруулж, эх орондоо итгэл төгс эмчлүүлэн, эдгэрэх боломжийг бүрдүүлсэн юм.