Дотрын тасгийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ

Үйлчилгээний тухай

Манай эмнэлэг тохилог, чанартай, үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан орчинд нарийн мэргэжлийн мэдрэл, зүрх судас, уушги, элэг цөс, бөөр, дотоод шүүрэл, сэргээн засахын чиглэлээр туршлагатай эмч мэргэжилтэнүүд баг 24 цагийн турш эмчилгээ, орчин үеийн сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ нь бүтэн люкс, хагас люкс болон энгийн ортой өрөөнүүдээр эмчийн батлагдсан оношийн дагуу үйлчлүүлэгч бүрт тохирсон эрүүл, шим тэжээлтэй эмчилгээний хоолоор үйлчилдэг.


Үйлчлүүлэгч Та "Грандмед" эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн бол хамгийн түрүүнд сувилахуйн баг таныг угтан авч дараах анхны тусламж үйлчилгээг үзүүлэх болно.

  • Тасагт хэвтэн эмчлүүлэх журмыг танилцуулна
  • Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах бугуйвч зүүлгэнэ
  • Хэвтэн эмчлүүлэгчид тусгай хувцас хүлээлгэн өгнө, өмсөхөд тусална
  • Эмчилгээ үйлчилгээг танилцуулж тайлбарлаж өгнө
  • Эмчилгээний хоолны захиалгыг хоол зүйн тасагт өгнө
  • Эмчлэгч эмчийн заалтаар сувилагчийн гардан үйлдлийг стандартын дагуу хийж гүйцэтгэнэ.

Манай сувилахуйн алба үйлчлүүлэгч таныг мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй харилцаа хандлага, энэрэн хайрлахуйн ухаанаар асран халамжлах болно.
Бид сувилахуйн тусламж үйлчилгээг стандартын дагуу цаг алдалгүй 24 цагийн турш үзүүлж байна.

Бусад үйлчилгээнүүд

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна