Дурангийн оношилгоо, эмчилгээ

Үйлчилгээний тухай

“Грандмед” эмнэлгийн дурангийн кабинетийн мэргэшсэн туршлагатай дурангийн эмч, сувилагч нар хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үеийн оношилгоо, эмчилгээг үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд найдвартай, сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна.

Дурангийн өрөө нь Ариутгал халдваргүйжилтийн тусгай хэсэгтэй бөгөөд стандартын дагуу “Оношилгоо эмчилгээнд хэрэглэгдэх дуран, түүний дагалдах хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах заавар”-ыг мөрдөн сүүлийн үеийн озон кварцтай дуран хадгалах шүүгээ, бүрэн автомат дурангийн угаалгын машинаар өндөр түвшний халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийж гүйцэтгэдэг.


Оношилгоо

  • Оношилгооны дуран 
  • Улаан хоолойн дурангийн шинжилгээ
  • Ходоодны дурангийн шинжилгээ
  • Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • Унтуулгатай дурангийн шинжилгээ
  • Эдийн шинжилгээ /Биопси/

Эмчилгээ

  • Ходоод, бүдүүн гэдэсний ургацаг авах
  • Хоол боловсруулах замын шархны цус алдалтыг тогтоох, хавчаар тавих
  • Улаан хоолой венийн судасны цус алдалтыг тогтоох
  • Улаан хоолойн нарийсал тэлэх
  • Судас боох
  • Гадны биет авах

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна