
НЭГДСЭН ЛАБОРАТОРИ
Лабораторийн хамт олон 2021, 2023 оноос “Эрүүл мэндийн лаборатори, Чанар ба чадавхад тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлага, “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандартын шаардлагуудыг ханган үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дэвшилтэд Молекул биологийн лаборатори
Бид 2022 оноос дэвшилтэд молекул биологийн лабораторид Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч АНУ-ын Biorad брэндийн Realtime PCR аппаратаар, орчин үеийн молекул биологийн лабораторийн стандартыг хангасан зохион байгуулалт агааржуулалтын системтэй өндөр хүчин чадал бүхий лабораторийг нээж ашиглалтанд оруулсан.
Шинжилгээний чанар
Дэлхийн 134 гаруй улсыг хамарсан 55,000 гаруй лабораторийн оролцогчтой, дэлхийн хамгийн том гадаад чанарын үнэлгээний систем болох RIQAS- Английн чанарын гадаад үнэлгээний хяналт, Япон улсын Sysmex компани болон MEQAS Үндэсний чанарын гадаад хяналт, Монгол улсын хэмжээнд явагддаг чанарын гадаад хяналтанд тус тус хамрагдаж шинжилгээний чанар хангалтанд үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байна.
Хяналт, шалгалт
Шинжилгээний үзүүлэлт бүрээр дотоод хяналтыг тогтмол явуулдаг.
Цахим технологи
Эмнэлгийн дотоод цахим сүлжээний нэгдсэн системтэй холбогдсон тул шинжилгээний хариугаа хаанаас ч цахимаар авах боломжтой.
КЛИНИКИЙН ЛАБОРАТОРИ
Клиник лаборатори нь Герман улсын ROCHE, АНУ-ын BIORAD, Япон улсын SYSMEX үйлдвэрийн бүрэн автомат анализаторуудаар Дэлхийн стандартад зөвшөөрөгдсөн урвалж, оношлуур ашиглан биохими, гематологи, клиник хими, иммунологи, серологи, бактериологи болон молекул биологийн чиглэлийн шинжилгээ хийж чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдан эмнэлгийн тусламжийн чанарын баталгааг ханган ажиллаж байна.
БАКТЕРИОЛОГИЙН ЛАБОРАТОРИ
Монгол оронд зонхилон тохиолдож байгаа 20 гаруй төрлийн үүсгэгчийг тогтоож, шаардлагатай тохиолдолд бактерийг биохимийн шинжээр нь ялган дүйх Европийн өндөр хүчин чадал бүхий “Vitex” автомат анализатороор 300 гаруй бактерийг оношлох чадвартай лаборатори юм.
Биохимийн шинжилгээ
Клиник гематологийн шинжилгээ
Иммунологийн шинжилгээ
Серологийн шинжилгээ
Клиник химийн шинжилгээ