Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ

Үйлчилгээний тухай


ЕРӨНХИЙ САНАМЖ

  • Та багцын шинжилгээнд ирэхдээ юм идэж уугаагүй өлөн ирнэ үү /3 давхар/
  • 3 хоногийн өмнөөс аль болох өөх тос ихтэй, хэт шарсан хуурсан хоол, архи согтууруулах ундаа хэрэглээгүй байвал зохимжтой.
  • Шээсийг зориулалтын саванд авах бөгөөд 2 цагийн дотор өгсөн байх хэрэгтэй. 
  • Таны багцын шинжилгээний сонголтонд бид тусална. Хэрвээ та 50-аас дээш настай бол аль болох Суурь 1 багцаас дээш сонговол илүү ач холбогдолтой.
  • Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээтэй багцад унтуулга ороогүй болно. Учир нь зөвхөн хувь хүний сонголт юм. Хэрвээ та унтуулгатай дуран хийлгэхийг хүсвэл нэмэлт төлбөр төлнө.
  • Дурангийн явцад /ялангуяа бүдүүн гэдэс/ ургацаг илрэх тохиолдол цөөнгүй тохиолддог бөгөөд ургацаг илэрвэл дурангийн явцад шууд авахуулах боломжтой. Шинжилгээнд орохын өмнө дэлгэрэнгүй тайлбарлах болно.
  • MRI шинжилгээтэй багц сонгосон тохиолдолд аль болох урьдчилан цаг авах нь илүү тохиромжтой. Толгойны болон бүтэн нурууны MRI нь хиймэл оюун ухаан ашигладаг болсон бөгөөд энэ нь шинжилгээний хугацааг богиносгож оношийг илүү нарийвчлалтай гаргах давуу талтай. Битүү орчны айдастай бол сувилагчид мэдэгдэнэ үү.
  • Багц тус бүрийн шинжилгээний өөрчлөлтөөс шалтгаалан онош тодруулах зорилгоор шаардлагатай нэмэлт шинжилгээ болон эмчийн үзлэг зөвлөх тохиолдол гарч болно.
  • Хэрэв та зовиур ихтэй, ямар нэгэн өвчний хурц үед байгаа, биеийн байдал хүндэвтэр бол багцын шинжилгээ сонгохоосоо өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

Урьдчилан сэргийлэх багц шинжилгээний төрлүүд

Бусад үйлчилгээнүүд

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна