Шинжилгээ өгөх заавар

Үйлчилгээний тухай

Лабораторийн шинжилгээ өгөх бэлтгэл

Лабораторын шинжилгээ үнэн зөв гарах эсэх нь үйлчлүүлэгч шинжилгээний бэлтгэлийг хир хангаснаас ихээхэн хамаарна. Иймээс шинжилгээ өгөх гэж буй хүн бүр ямар шинжилгээ өгөхөөс хамаараад тохирох бэлтгэлийг хангаж ирэх хэрэгтэй.


1. Цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ өгөх бэлтгэл:

  • Архи согтууруулах ундаа, тамхи хэрэглээгүй байх
  • Сахар ихтэй хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй
  • Шарсан хуурсан хэт өөх тостой хоол идээгүй байх
  • 2-3 хоногийн өмнөөс биеийн хүчний дасгал хийгээгүй байх
  • Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээ өгөхийн тулд 12 цаг зайлшгүй өлөн байх

2. Шээсний шинжилгээг өгөх бэлтгэл:

  • Өмнөх өдөр нь будагч бодистой хүнсний бүтээгдэхүүн, эрдсээр баялаг рашаан ус хэрэглэхгүй байх
  • Өглөөний давсганд хуримтлагдсан өлөн шээсийг тусгай зориулалтын цэвэр саванд 100-200 мл-ийг шээсний дунд хэсгээс авч лабораторид 1-2 цагийн дотор хүргэж өгөх

3. Дархлаа судлал хавдрын маркер болон иммунологийн бусад шинжилгээний бэлтгэл:

  • Бамбайн шинжилгээ өгөх үедээ шинжилгээ өгөхөөс 15-30 минут дор хаяж тайван сууж өгөх
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин хэрэглэдэг бол эмчтэйгээ зөвлөн шинжилгээ өгөхөөс өмнө 2 хоног хүртэл зогсоох шаардлагатай 
  • Заавал өлөн байх шаардлагатай

4. Дааврын шинжилгээний бэлтгэл:

  • Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхойлуулж авах
  • B төрлийн витамин хэрэглэж байгаа тохиолдолд дааврын шинжилгээ өгөхдөө 48 цагийн өмнөөс витаминыг хэрэглэхгүй байх

Цусны дэлгэрэнгүй болон цусны бүлэгнэлтийн шинжилгээ өгөхдөө анхаарах зүйл:

  • Цусны шинжилгээг өглөө өлөн байх үедээ өгвөл тохиромжтой
  • Шаардлагатай тохиолдолд эмчийн заавраар хоногийн аль ч үед авч болно
  • Та 10-15 минут тайван сууж байгаад шинжилгээ өгнө үү
  • Багаж болон тодосгогч бодистой багажийн шинжилгээнд орохоосоо өмнө та цусны шинжилгээ өгөх нь илүү тохиромжтой
  • Хэрэв та тодосгогоч бодистой дүрс оношлогооны шинжилгээнд орсон бол гурав хоногийн дотор цусны шинжилгээ өгөхгүй байхыг анхаарна уу

Бусад үйлчилгээнүүд

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна