“Грандмед” эмнэлэг нь Монгол Улсын барилгын салбарт тэргүүлэгч “Жигүүр Гранд Групп”-ийн 100% хөрөнгө оруулалтаар 2009 онд анх ашиглалтад орж өнөөг хүртэл 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ түүхт хугацаанд Олон Улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэддээ хүргэж Монгол улсдаа төдийгүй Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хувийн эмнэлэг болж чадлаа.
Энэхүү хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт “Грандмед” эмнэлгийн оруулсан онцлох амжилт бүтээлийг дурдвал:
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод зохион байгуулагдсан “Quality Achievements Award 2025” арга хэмжээнээс "Грандмед эмнэлэг" нь "Gold Category" хүртсэн бөгөөд тус шагналыг Грандмед эмнэлгийн Хөгжлийн бодлого, стратеги эрхэлсэн захирал Л.Онон гардан авав.
БНСУ-аас “INTERVENTION SPINE SURGERY” итгэмжлэл гардан авсан
АНУ, Лас Вегас хот, Ази, Европ, Америк тивийн 41 орны, шилдэг 52 байгууллагааас “Грандмед” эмнэлэг “ЧАНАРЫН МАНЛАЙЛЛЫН ДЭЭД ШАГНАЛ”-ыг ЖГГ-ын ерөнхийлөгч Д.Баттөр гардан авсан
Швейцар Улсын Люцерн хотод зохиогдсон Excellence in Quality буюу Төгс чанар Олон Улсын хурлаас “Грандмед” эмнэлэг ”БҮСИЙН ШИЛДЭГ КОМПАНИ” шагнал
Швейцар Улсын Женев хот, Century international Quality Era Award Ceremony-ийн ёслолын үйл ажиллагаанаас “ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЭМНЭЛЭГ” шагнал
Нөхөн сэргээх сувилал”‑ын чиглэлээр 32 эмч, ажилтантай, хэвтүүлэн эмчлэх 25 ортойгоор анх үйл ажиллагаагаа эхлэв.
“Нурууны төсөл” хэрэгжиж Монгол эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, бэлтгэж эхэлсэн.
Шинэ эмнэлэг ашиглалтад орж 3 дахь шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн түвшинд хүрч 100 ортой, 200 гаруй эмч, ажилтантайгаар өргөжин тэлсэн.
Монголд анх удаа “Нурууны диск солих”, “Нуруу нугалам ясны хугарлын бэхэлгээ”, “Vertebroplasty”, “Нугасны хавдар авах”, “Хүзүүний диск солих” зэрэг нарийн төвөгтэй бичил мэс заслыг нэвтрүүлэв.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 2015–2018 онуудад Монгол Улсын 18 аймгийн 50 гаруй сумын 10,000 гаруй иргэдэд “Нуруу, үе мөчний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ”-г үнэ төлбөргүй үзүүлсэн.
Иргэдэд даатгалын хөнгөлөлттэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Нийслэлийн Хан‑Уул дүүргийн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулав.
Нурууны дурангийн шинэ мэс заслын аргыг амжилттай нэвтрүүлж, дэлхийн 4 дэх улс болж PSLD аргыг нэвтрүүлсэн.
Хүзүүний дурангийн PSCD бичил мэс заслын аргыг дэлхийн 2 дахь улс болж нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөв.
КОВИД-19 цар тахлын үед нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хувийн хэвшлийн эмнэлгүүдээс зөвхөн “Грандмед” эмнэлэг яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, 24 цагаар стандартын дагуу 2,300 гаруй иргэнд мэс заслын эмчилгээг амжилттай хийв.
ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэв.
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 2022–2024 онд “Doctor Grandmed” мэс заслын агуулгатай түүхэн хөтөлбөр бүхий 12 ангит баримтат кино төсөл эхлүүлж, олон нийтэд хүргэв.
Молекул биологийн лаборатори шинээр байгуулж, эмнэлэг нэгтгэсэн лабораторийн оношилгооны чадавхыг сайжруулснаар MNS ISO 15189:2015 стандартыг ханган магадлан итгэмжлэгдэв.