
Эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчид эрчимт эмчилгээний хяналт, эмчилгээ, сувилгааг чанарын өндөр түвшинд үзүүлж байна.
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
- Амьсгал цус эргэлтийн хяналтын монитор болон төвийн хяналтын систем (GE, B650, Edwards Lifesciences EV1000, Mindray IMEC12, Vismo PYM-2703, Дефибрилятор Hearton,) Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний найдвартай хяналт, зохицуулга бүхий зохиомол амьсгалын болон унтуулгын аппарат (Drager Savina 300, GE Carestation 620, Roytech 5, Roуal 77S, Ventilator 760)
- Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл, судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд (Дусал халаагч /Auto PC/, Памп DS3000 тарианы Medifusion, Памп DI2000 дуслын Medifusion)
- Өвчтөний хөдөлгөөнд тохирсон, унахаас найдвартай хамгаалсан, эрчимт эмчилгээний ор, гүний венийн бүлэнт бөглөрөлтөөс сэргийлэх, өвчтөн дулаацуулах аппарат (DVT -2600, 3M Bair Hugger) гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, өвчтөний аюулгүй байдлыг ханган, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулж байна.
ДАВУУ ТАЛУУД
- Нуруу нугасны бичил мэс засалд нугасны хатуу хальсны гадна хөндийн мэдээгүйжүүлгийг судасны мэдээгүйжүүлэгтэй хавсарч явуулах
- Мэс заслын дараах өвчин намдаалтыг \PCA\ автомат шахуургаар үргэлжлүүлэн өвдөлтийг үр дүнтэй намдаах
- Захын мэдрэлийн хоригийг хэт авиан хяналтан дор хийж эмчилгээнд хэвшүүлснээр мэс заслын дараа өвчтөнг өвдөлтгүй байлгаснаар эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлж гарч болох эрсдэл хүндрэлийг бууруулах ач холбогдолтой.
- Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээг эрт эхлүүлэх боломжийг бүрдүүлж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх