
Яс үений мэс заслын тасаг нь 2014 оноос 2025 оныг хүртэл одоогийн байдлаар 1500 орчим мэс заслыг амжилттай хийжээ. Үүнээс өвдөг, түнхний үеийг хиймэл үеээр солих мэс засал, үений дурангийн мэс заслууд дийлэнхи хувийг эзлэж байна. Мөн тус хугацаанд 30,000 гаруй хүнд амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Энэ хугацаанд шагайн үений дурангийн мэс засал болон өвдөгний үенд мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслуудыг амжилттай нэвтрүүлсэн.
ЯС, ҮЕНИЙ МЭС ЗАСЛЫГ УЛАМЖЛАЛТ БОЛОН ДУРАНГИЙН АРГААР ӨВДӨГ, ТҮНХ, МӨРНИЙ ҮЕНД, ГЭМТЭЛ СОГОГИЙН МЭС ЗАСЛУУДЫГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ДАГУУ АМЖИЛТТАЙ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА.
- Өвдөгний үе солих мэс засал
- Түнхний үе бүтэн болон хэсэгчлэн солих
- Хөлийн тэнхлэг засах мэс заслыг дурангийн аргатай хавсарч хийх мэс засал
- Үений дурангаар өвдөгний үений мөгөөрс болон шөрмөс холбоос сэргээх мэс засал:
- Үений дурангийн оношилгоо
- Урд, ард чагтан холбоос сэргээх
- Хажуугийн холбоос сэргээх
- Жийргэвч мөгөөрс өөлөх болон оёх
- Үений мөгөөрс нөхөх
- Үеийг угааж, цэвэрлэх
- Үений дурангаар мөрний мөгөөрс, шөрмөс сэргээх:
- Мөрний их эргүүлгийн шөрмөс залгах
- Далны тогооны мөгөөрс сэргээх
- Доод мөчдийн хугарлыг бэхлэх мэс засал
- Ахиллын шөрмөс сэргээх мэс засал
- Шагайн үеийг үегүйжүүлэх мэс засал
- Хөлийн 1-р хурууны муруй засах мэс засал