
Бүх төрлийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион явуулахад тухайн байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, эрсдэлт хүчин зүйлс, нас хүйс, ажил мэргэжлийн онцлогт уялдуулан мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар, шинжилгээний өргөн сонголт хийх боломж олгон багцын хувилбарууд үүсгэн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.
ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГИЙН ОНЦЛОГ
- Хөдөлмөрийн хэвийн, хэвийн бус нөхцөлд ажилладаг (ялангуа уул уурхай, үйлдвэрлэл) байгууллагуудын эрүүл мэндийн үзлэг зохион байгуулалтыг хийж байна.
- Хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Нарийн мэргэжлийн эмч нарын нэгдсэн дүгнэлт
- Ажил мэргэжлийн тохироо
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын стандартын /ILO/ шалгуур хангасан үзлэгийг зохион байгуулах.
- Хамгийн гол зорилго бол чанартай тусламж үйлчилгээг боломжийн үнийн саналаар хийж гүйцэтгэх явдал юм.