
Мэдрэлийн кабинет нь насанд хүрэгчдийн төвийн болон захын мэдрэлийн эмгэгийг нейрофизиологи болон нейрорадиологийн оношилгооны орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын батлагдсан стандартын дагуу үзүүлж байна.
Зүрх судасны үйл оношийн кабинет нь орчин үеийн зүрхний цахилгаан бичлэг, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний 24 цагийн бичлэг H3+Digital Holter, зүрхний бүтэц, гемодинамикийг харуулдаг допплер эхокардиографийн шинжилгээнүүдийг хийж байна. Зүрх судасны яаралтай оношилгоонд клиник лаборатори, биохими болон серологийн өндөр нарийвчлалтай шинжилгээг цогцоор нь хийж байна. Зүрх судас, үе мөчний бүх төрлийн оношилгоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх багцын шинжилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт 24 цагаар үзүүлж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
Мэдээлэл шинэчлэгдэж байна.
“Грандмед” эмнэлэг нь Нүдний нарийн мэргэжлийн амбулаторийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна. Үүнд:
Амбулаторид хийгдэх мэс ажилбар
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэрээр нүдний үзлэг оношилгоонд нэн шаардлагатай сүүлийн үеийн Titmus V4 аппаратыг ашиглаж байна. Уг аппарат нь хол, ойрын хараа, шөнийн хараа, хос хараа, өнгөний хараа, захын хараа зэргийг нэг дор богино хугацаанд шалгах давуу талтай.
Үйлчлүүлэгч та Нүдний тусламж үйлчилгээг ЭМД-р үнэ төлбөргүй авах боломжтой ба дараах шаардлагыг хангасан байна.
Бид орчин үеийн оношилгооны багаж тоног төхөөрөмж, БНСУ-ын LED ENT endoscopy - дурангийн иж бүрдлийг ашиглан чих, хамар хоолойн эмгэгүүдийг оношилж, эмчлэн эрүүлжүүлэх, зөвлөгөө өгөх мөн мэс заслын тусламж үйлчилгээг Олон Улсын стандартын түвшинд, мэргэжлийн өндөр ур чадвараар хийж гүйцэтгэж байна.
Оношлогоо
Эмчилгээ болон мэс ажилбар
Тус кабинет нь арьс, харшлын эмгэгийг цахилгаан эмчилгээний аппарат болон сүүлийн үеийн багаж ашиглан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд оношилгоо, эмчилгээ хийж байна. Манай арьс харшлын кабинет нь дараах өвчин эмгэгийг оношилж эмчлэн зөвлөгөө өгнө.
Үрэвсэлт өвчний үеийн оношилгоо, эмчилгээ:
Эмэгтэйчүүдийн хавдрын үзлэг, оношилгоо, шинжилгээ:
Эмэгтэйчүүдийн мэс ажилбар:
Жирэмсний тусламж үйлчилгээ, хяналт
Эрэгтэйчүүдийн кабинетаар үйлчлүүлэх бол манай бөөр шээсний замын мэс заслын эмч нар 7 хоногийн 6 өдөр амбулатороор үзлэг хийдэг. Хэрэв та өөрийн биеэр эмнэлэг дээр ирж үзүүлэх бол урьдчилан үзлэгийн цаг товлосон байх шаардлагатай.
Үйлчлүүлэгч та амбулатороор эрэгтэйчүүдийн үзлэг оношилгоонд хамрагдахдаа дараах зүйлийг анхаарна уу
Бөөр шээсний замын эмгэгүүд
Манай мэс заслын тасаг нь амбулатороор дараах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
Амбулатороор
Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар Хан-Уул дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар 24/7 цагаар тасралтгүйгээр үзүүлдэг
“Грандмед” төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг стандарт шаардлагын дагуу зохион байгуулсан эрэмбэлэн ангилалтын хэсэг, хүлээлгийн хэсэг, ажилбар, ажиглалтын өрөө, тусгаарлах өрөө гэсэн хэсгүүдээс бүрдсэн. ЭМС-н А\814 тоот тушаал,
Грандмед эмнэлгийн "Яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааны журам" , " Эмнэлгийн доторхи Хөх код идэвхжүүлэх журам" -н дагуу эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчдэд харъяалал харгалзахгүй 24/7 цагаар тусламж үйлчилгээг үзүүлдэг. Яаралтай тусламжийн тасаг нь яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн эмч нараар хангагдсан, сувилагч нар яаралтай тусламж үзүүлэх ур чавдар эзэмшсэн, мэргэшил олгох сургалтанд хамрагдаж, сургагдсан гэрчилгээтэй. Манай эмнэлэг нь яаралтай амь тэнссэн үеийн тусламжийг эрүүл мэндийн даатгалаар үзүүлдэг ба Хан Уул дүүргийн 1,2,3,11,15,17,18,19,20 ,22 дугаар хорооны иргэд, Сүхбаатар дүүргийн 1-5-р хорооны нийт иргэдэд хэвлийн хөндийн яаралтай мэс заслыг эрүүл мэндийн даатгалаар үйлчилж яаралтай онош тодруулан мэс заслыг шийдвэрлэдэг.