
Манай эмнэлэгт хүүхдийн үзлэгийг нярайгаас өсвөр нас хүртэлх хүүхдийн эрүүл мэндийг цогцоор нь дэмжих, урьдчилан сэргийлэх, оношлох, хяналт тавих чиглэлээр дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Хүүхдийн ерөнхий үзлэг, хяналт (0–18 нас)
Бүх насны хүүхдийн насны онцлогт тохирсон үзлэг хийж, өсөлт хөгжил, бие бялдрын байдлыг үнэлнэ. Эцэг эхчүүдэд хүүхдийн өдөр тутмын арчилгаа, дархлаа дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Нярай хүүхдийн үзлэг, хяналт
Төрсний дараах эхний өдрүүдээс эхлэн нярай хүүхдийн биеийн байдал, жин нэмэлт, шарлалт, хооллолт болон рефлексүүдийг нарийвчлан хяналт тавьж, эрт үеийн эрсдэлийг илрүүлэхэд чиглэж ажиллана.
Өсөлт хөгжил, хоол тэжээл, хэл ярианы хөгжлийн үнэлгээ
Хүүхдийн өсөлтийн муруй, жин/өндрийн харьцаа, хооллолтын дадал, амин дэмийн хэрэгцээг үнэлж, шаардлагатай тохиолдолд хүүхдэд тохирсон хоол тэжээлийн зөвлөгөөг боловсруулна. Мөн хэл ярианы хөгжил, сэтгэц хөдөлгөөний хөгжлийг үнэлж, хоцрогдол илэрвэл эрт үеийн зөвлөгөө, чиглүүлэг өгнө.
Хөхөөр хооллолтын зөвлөгөө, дэмжлэг
Эхийн сүүгээр хооллолтыг зөв эхлүүлэх, үргэлжлүүлэх, сүүний гарц нэмэгдүүлэх, зөв хөхүүлэх байрлал, техник зэрэгт мэргэжлийн зөвлөгөө өгнө.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зөвлөгөө
Ирээдүйн ээжүүдэд төрсний дараах хөхөөр хооллолтын бэлтгэл, нярайн арчилгаа, эцэг эхийн хооллолт, амьдралын хэв маягийн талаар урьдчилан зөвлөгөө. Мөн хөхүүл эхчүүдэд тулгардаг нийтлэг асуудлуудыг (хөхний өвдөлт, сүүний дутагдал гэх мэт) шийдвэрлэхэд тусална.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээ
Эх болон хүүхдийн эрүүл мэндийг хамтад нь авч үзэх урьдчилан сэргийлэх цогц үзлэг, тогтмол хяналт, зөвлөгөө, боловсрол олгох үйлчилгээг үзүүлнэ.
ДАВУУ ТАЛ