
Чихрийн шижин болон бамбай булчирхайн эмгэгийн үеийн шинжилгээг эмнэлгийн өөрийн лабораторид хамгийн сүүлийн үеийн анализаторууд ашиглан хийдэг тул оношилгоо баталгаатай, хурдан шуурхай үйлчлэх боломжтой. Хэрэв танд болон таны ойр дотны хүмүүс шалтгаангүй хэт их таргалах, турах, ам цангах, их шингэн уух, багалзуур орчим аажим томрох, нүд бүлтийх, яс хугарамтгай болох, удаан хугацаагаар ядарч сульдах зэрэг шинжүүдээс илэрвэл дотоод шүүрэл, булчирхайн эмгэг судлалын эмчид үзүүлэхийг зөвлөж байна.
ОНОШИЛГОО
- Чихрийн шижин хэв шинж 1 ба 2 –ын эрт болон хожуу үеийн хүндрэлийг илрүүлэх оношилгоо, эмчилгээ, хяналт
- Бамбайн эмгэгүүд /Үүнд: бамбайн дутагдал, зангилаат бахуу, тархмал хордлогот бахуу, аутоиммунны тиреодит, иод дутлын бахуу зэрэг/
- Чихрийн шижинг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Таргалалт болон бодисын солилцооны эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх зөвлөмж
- Чихрийн шижин өвчний сургалт (глюкозын өөрийн хяналт, артерийн даралт хяналт, хөлийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөв хоололт, эмчилгээний зөвлөмж, сургалт)
- Бамбайн эмгэгийн үеийн хооллолт, урьдчилан сэргийлэлт
- Бөөрний дээд булчирхайн эмгэгүүд
- Бамбайн дайвар булчирхайн эмгэгүүд
- Өнчин тархины эмгэгүүд
- Ясны сийрэгжилт
- Витамин Д дутагдал
- Таргалалт
- Бодисын солилцооны хам шинж
- Жирэмсэн үеийн чихрийн шижингийн оношилгоо, сургалт зөвлөгөө, эмчилгээ, хяналт
- Жирэмсэн үеийн бамбайн эмгэгийн үеийн оношилгоо, зөвлөгөө, эмчилгээ, хяналт
Оношилгоонд чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэл болох том судасны хүндрэл болох зүрхний титэм судас, тархины судас, захын судасны эмгэг, жижиг судасны хүндрэл болох нүд, бөөр, захын мэдрэлийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг нарийн мэргэжлийн эмч нар хамтран тусламж үйлчилгээг үзүүлж байна.