ДАШБАЛЖИРЫН БАТТӨР
“Грандмед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат барилгачин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
“Грандмед” эмнэлэг нь Монгол Улсын барилгын салбарт тэргүүлэгч “Жигүүр Гранд Групп”-ийн 100% хөрөнгө оруулалтаар 2009 онд анх ашиглалтад орж өнөөг хүртэл 16 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирлээ. Энэ түүхт хугацаанд Олон Улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэддээ хүргэж Монгол улсдаа төдийгүй Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хувийн эмнэлэг болж чадлаа.
Энэхүү хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт “Грандмед” эмнэлгийн оруулсан онцлох амжилт бүтээлийг дурдвал:
Эрүүл мэндийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд нь түүчээлж, хэзээд манлайлагч байх
Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, өөрийн тэргүүлэх чиглэлээ тогтоон тус чиглэлэ
Шилдэг эмнэлгийн хамт олон, Орчин үеийн шилдэг технологи, Сэтгэлд хүрсэн чанартай үйлчилгээ, Түмний итгэл, бидний хариуцлага
Нөхөн сэргээх сувилал”‑ын чиглэлээр 32 эмч, ажилтантай, хэвтүүлэн эмчлэх 25 ортойгоор анх үйл ажиллагаагаа эхлэв.
“Нурууны төсөл” хэрэгжиж Монгол эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургаж, бэлтгэж эхэлсэн.
Шинэ эмнэлэг ашиглалтад орж 3 дахь шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн түвшинд хүрч 100 ортой, 200 гаруй эмч, ажилтантайгаар өргөжин тэлсэн.
Монголд анх удаа “Нурууны диск солих”, “Нуруу нугалам ясны хугарлын бэхэлгээ”, “Vertebroplasty”, “Нугасны хавдар авах”, “Хүзүүний диск солих” зэрэг нарийн төвөгтэй бичил мэс заслыг нэвтрүүлэв.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 2015–2018 онуудад Монгол Улсын 18 аймгийн 50 гаруй сумын 10,000 гаруй иргэдэд “Нуруу, үе мөчний төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээ”-г үнэ төлбөргүй үзүүлсэн.
Иргэдэд даатгалын хөнгөлөлттэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Нийслэлийн Хан‑Уул дүүргийн иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулав.
Нурууны дурангийн шинэ мэс заслын аргыг амжилттай нэвтрүүлж, дэлхийн 4 дэх улс болж PSLD аргыг нэвтрүүлсэн.
Хүзүүний дурангийн PSCD бичил мэс заслын аргыг дэлхийн 2 дахь улс болж нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөв.
КОВИД-19 цар тахлын үед нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хувийн хэвшлийн эмнэлгүүдээс зөвхөн “Грандмед” эмнэлэг яаралтай мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, 24 цагаар стандартын дагуу 2,300 гаруй иргэнд мэс заслын эмчилгээг амжилттай хийв.
ISO 9001:2015 олон улсын чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлэв.
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор 2022–2024 онд “Doctor Grandmed” мэс заслын агуулгатай түүхэн хөтөлбөр бүхий 12 ангит баримтат кино төсөл эхлүүлж, олон нийтэд хүргэв.