ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
ТЕХНОЛОГИ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
ХАМГИЙН ТОМ АМЖИЛТУУД
Нуруу нугасны мэс засал нь эмийн болон физик эмчилгээ үр дүнд хүрээгүй, мэдрэлийн даралт, диск цүлхийлт, нугасны суваг нарийсал, хугарал, хавдар зэрэг шалтгаанаар өвдөлт удаан үргэлжилж амьдралын чанарт нөлөөлсөн үед хийгддэг.
Мэс заслын өмнө нарийн оношлогоо хийгддэг бөгөөд ихэвчлэн MRI, CT, рентген зураг, цусны шинжилгээ, мэдрэл судлалын үнэлгээ зэргийг хийж өвчтөний байдалд тохирсон зөв шийдвэр гаргадаг.
Мэс засал бүр эрсдэлтэй ч манай эмнэлэгт олон жилийн туршлагатай мэргэжлийн эмч нар орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хагалгааг өндөр нарийвчлалтай хийдэг тул хүндрэл гарах магадлал маш бага. Гэсэн хэдий ч халдвар, мэдрэлийн гэмтэл зэрэг багахан эрсдэл үүсэх боломж бий.
Сэргээн засах хугацаа өвчтөний онош, мэс заслын төрөл, биеийн байдлаас хамаарна. Ерөнхийдөө 2-6 долоо хоногийн турш эмчийн зааврын дагуу физик эмчилгээ хийж, хөдөлгөөнийг хязгаарлаж, тусгай дэглэм баримтлах шаардлагатай.
Ихэнх тохиолдолд мэс заслын дараа өвдөлт буурч, хэвийн хөдөлгөөн сэргэдэг. Гэхдээ буруу суух, хүнд юм өргөх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг буруу зуршилтай бол дахин асуудал гарах эрсдэлтэй тул эмчийн зааврыг чанд дагах нь чухал.
Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна