Эрдэм шинжилгээний хурал нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судалгааны арга зүйд суралцах, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүн, ололт амжилтуудыг хэлэлцүүлэн мэдлэгийн хүрээгээ тэлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулахад оршино.
Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээний 7-р хурал 2020 оны 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлын эмхэтгэлд нийт 31 судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэнээс 12 илтгэгчийн судалгааны бүтээл хэлэлцэгдэж шилдгүүдээ шалгарууллаа.