Грандмед эмнэлгийн эрдэм шинжилгээний 10 дугаар хурал

Грандмед эмнэлгийн эрдэм шинжилгээний 10 дугаар хурал

Уншсан既読Read 5
ТүгээхShare共有する공유하기

ЗОРИЛГО

Эрдэм шинжилгээний хурал нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судалгааны арга зүйд суралцах, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, судалгааны үр дүн, ололт амжилтуудыг хэлэлцүүлэн мэдлэгийн хүрээгээ тэлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулан шинэ технологи нэвтрүүлж, нутагшуулахад оршино.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ - Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалтын алба 

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 17 илтгэл, 7 ховор тохиолдол хэлэлцэгдэж доорхи судлаачдын илтгэл, ховор тохиолдол шагналт байрт шалгарлаа.


Шилдэг илтгэл:

  • 1-р байр - Таславчийн мурийлт, самалдагийн томролтын шалтгаантай хамар битүүрэлтийн оношлогоо, эмчилгээний зарим үр дүнгүүд. М.Цэндсүрэн- ЧХХ-н тасгийн эрхлэгч
  • 2-р байр - Грандмед эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгчид болон хэвтэн эмчлүүлэгчдийн дунд бөөр шээсний замын халдварын үеийн шээсний сорьцонд эмгэг төрөгч бичил биетэн ялган дүйх болон антибиотик мэдрэг чанарыг судалсан нь. Ё.Энхбат - Бөөрний эмч
  • 3-р байр - Бодисын солилцооны хам шинжтэй хүмүүсийн зарим шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан нь. М.Золзаяа - Дотрын эмч

Шилдэг ховор тохиолдол:

  • 1-р байр - Грандмед эмнэлэг дээр хэвлийн дурангийн аргаар цөсний ерөнхий цоргын чулуу авах мэс засал хийгдсэн анхны тохиолдол. Б. Баяндүүрэн - Мэс заслын их эмч
  • 2-р байр - Өвдөгний үенд үүссэн синовиал хондроматозын ховор тохиолдолд мэс засал эмчилгээ хийсэн тухай. Б.Төгөлдөр - Мэс заслын их эмч