Сэргээн засах, уламжлалт эмчилгээ

Үйлчилгээний тухай


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

  • Монголд анх нэвтрүүлсэн: 2012 оноос
  • Гол мэргэшил: Нуруу нугасны бичил болон дурангийн мэс засал
  • Амжилттай хийгдсэн мэс засал: 9,000+
  • Олон улсын үнэлгээ:
    • 4 дэх улс - Нурууны дурангийн PSLD мэс заслыг нутагшуулсан
    • 2 дахь улс - Хүзүүний дурангийн PSCD мэс заслыг нутагшуулсан
    • 1 дэх улс - Нурууны диск солих мэс заслыг эрсдэлгүй хийж чаддаг
  • Сургагч багшийн төв:
    • 2024 онд Дэлхийн Нурууны дурангийн мэс заслын холбооноос эмч Бабаны Нурбек олон улсын “Сургагч багш”-аар сонгогдсон

ТЕХНОЛОГИ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • PELD - Percutaneous Endoscopic Lumbar Discectomy
  • PSLD - Percutaneous Stenoscopic Lumbar Decompression
  • PSCD  - Percutaneous Stenoscopic Cervical Discectomy
  • C-Arm - өндөр нарийвчлалтай мэс заслын хяналтын систем
  • Ozone Quartz Storage - дуран хадгалах ариун технологи
  • Герман, Солонгос, Японы мэргэжлийн тоног төхөөрөмж ашигладаг.

ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • АНУ, БНСУ, БНЭУ, Япон, Тайвань зэрэг улсын нуруу нугасны мэс заслын эрдэм шинжилгээний хуралд сургагч багшаар уригддаг.
  • 2024 онд Япон, Энэтхэг, Тайвань, АНУ-д хуралд оролцсон.
  • 2025 оны 2-р сарын 15-16 - Турк улсын нуруу нугасны мэс заслын олон улсын хуралд лекц уншсан.

ХАМГИЙН ТОМ АМЖИЛТУУД

  • Монголд анх удаа нурууны диск солих, нугасны хавдар авах, хүзүүний дурангийн мэс засал зэрэг нарийн төвөгтэй бичил мэс заслыг нэвтрүүлсэн.
  • 9,000 гаруй амжилттай мэс засал хийсэн.
  • Монголын иргэдийг гадаад эмчилгээнд явуулах урсгалыг эрс бууруулж, нутгийн дотоод эмчилгээний чадамжийг дэлхийн түвшинд хүргэсэн.
  • Grand Med нь “Нуруу нугасны мэс заслын олон улсын сургалтын төв” болохоор хөгжиж байна.

Хийгдэж буй мэс заслын төрлүүд

Түгээмэл асуулт, хариултууд

Нуруу нугасны мэс засал нь эмийн болон физик эмчилгээ үр дүнд хүрээгүй, мэдрэлийн даралт, диск цүлхийлт, нугасны суваг нарийсал, хугарал, хавдар зэрэг шалтгаанаар өвдөлт удаан үргэлжилж амьдралын чанарт нөлөөлсөн үед хийгддэг.

Мэс заслын өмнө нарийн оношлогоо хийгддэг бөгөөд ихэвчлэн MRI, CT, рентген зураг, цусны шинжилгээ, мэдрэл судлалын үнэлгээ зэргийг хийж өвчтөний байдалд тохирсон зөв шийдвэр гаргадаг.

Мэс засал бүр эрсдэлтэй ч манай эмнэлэгт олон жилийн туршлагатай мэргэжлийн эмч нар орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хагалгааг өндөр нарийвчлалтай хийдэг тул хүндрэл гарах магадлал маш бага. Гэсэн хэдий ч халдвар, мэдрэлийн гэмтэл зэрэг багахан эрсдэл үүсэх боломж бий.

Сэргээн засах хугацаа өвчтөний онош, мэс заслын төрөл, биеийн байдлаас хамаарна. Ерөнхийдөө 2-6 долоо хоногийн турш эмчийн зааврын дагуу физик эмчилгээ хийж, хөдөлгөөнийг хязгаарлаж, тусгай дэглэм баримтлах шаардлагатай.

Ихэнх тохиолдолд мэс заслын дараа өвдөлт буурч, хэвийн хөдөлгөөн сэргэдэг. Гэхдээ буруу суух, хүнд юм өргөх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг буруу зуршилтай бол дахин асуудал гарах эрсдэлтэй тул эмчийн зааврыг чанд дагах нь чухал.

Холбогдох мэдээлэл

  • Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 1, Грандмед эмнэлэг, Улаанбаатар хот, Монгол улс
  • info@grandmed.mn
  • (+976) 77000066
  • Даваа-Баасан: 9:00-18:00, Бямба, Ням: Амарна