ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгоо

2023.06.23

Эрүүл мэндийн  урьдчилан сэргийлэх үзлэг зохион явуулахад баримтлах үндсэн чиглэл


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь

  • Төрөлжсөн багцын сонголтоор хийгдэх хувь хүний урьдчилан сэргийлэх үзлэг
  • Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн хоёр хувилбараар явагдана

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, улмаар өвчлөгсдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад авч системтэй эмчлэн эрүүлжүүлэхэд чиглэгдсэн манай эмнэлэг үйлчилгээний нэгэн чухал чиглэл гэж үзэн доорх чиглэлүүдийг баримтлан  ажиллаж байна.


Үүнд:

1. Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаал шийдвэр, журмуудыг удирдлага болгон Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж тэдний итгэл найдварыг алдалгүй, тогтвортой хамтран  ажиллах

2. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх

3. Эмнэлгийнхээ давуу талыг сурталчлах:

  • Эмнэлгийн орчин нөхцөл, тав тухтай байдал
  • Эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн хангамж
  • Эмч, мэргэжилтнүүдийн чадамж
  • Шинжилгээ оношилгооны чанар, өндөр магадлал зэргийг зөв ойлгуулах:

4.  Үйлчлүүлэгч байгууллагын санал хүсэлтийг сонсох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний багцын сонголт хийх боломжийг олгох

5. Tухайн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэлийн хортой, эрсдэлт хүчин зүйлс, ажилчдын нь ажил мэргэжлийн онцлог зэрэгтэй уялдуулан эрүүл мэндийн үзлэг шинжилгээний багцыг ялгавартайгаар тогтоох, сонгох талаар мэргэжлийн эмгэг судлахуйн үүднээс мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах

6. Үйлчлүүлэгч байгууллагын санал, санхүүгийн чадамжтай уялдуулан үзлэг, шинжилгээний  багцын үнийн уян хатан бодлого барих
7. Үйлчлүүлэгч байгууллагатай Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн гэрээ байгуулан харилцан хяналт, шаардлага тавьж ажиллах

8. Үйлчлүүлэгч байгууллагын ажлын өдөр, цагийн хуваарийн онцлог, байгууллагаас тавьж буй хүсэлтийг харгалзан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний хуваарийг тогтоох ба шаардлагатай гэж үзвэл зарим бололцоотой үзлэг, шинжилгээг тухайн байгууллага дээр очиж газар дээр нь гүйцэтгэн аль болох тус байгууллагын ажил, үйлдвэрлэл үйлчилгээг тасалдуулахгүй байх оновчтой хувилбарыг сонгон тохиролцож ажиллах

9. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үзүүлэлтүүдэд үндэслэн тухайн ажилтан ажил, мэргэжилдээ тэнцэх эсэхийг мэргэжлийн эмгэг судлахуйн нарийн мэргэжилтэн мэргэжлийн үүднээс шийдвэрлэж зөвлөгөө өгөх, үндсэн байгууллагатай нь мэдээлэл солилцож хамтран ажиллах

10. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн хортой, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх
11.  Үзлэг явагдаж дуусахад үзлэгийн нэгдсэн дүгнэлт гарган зөвлөгөө өгөх

12. Тухайн байгууллагаас эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар зарлагдсан тендерийг тухай бүр нь судлан, оролцох саналаа хүргүүлж хамтран ажиллах ажиллагааг идэвхтэй явуулах

13. Олон үйлчлүүлэгч хамруулах, жил дараалан давтан манайхаар үйлчлүүлэхээр тохиролцсон тохиолдолд үзлэг, шинжилгээний багц болон тодорхой хязгаарлалтын хүрээнд зарим томоохон шинжилгээнд зохих  хямдрал, хөнгөлөлт үзүүлэх

14. Тогтвортой хамтран ажиллаж жил дараалан ажилтнуудаа манай эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж буй байгууллагуудын тодорхой хүрээний удирдах ажилтан, албан тушаалтан, ажилтнууд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тэдэнд ор хоногийн зохих хөнгөлөлт үзүүлэх: 

15. Эмнэлгийн урьдчилан сэргийлэхийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгч нар хүлээгдэлгүй үйлчлүүлэхэд чиглэгдсэн  шаардлагатай  арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэх


Ийнхүү дээр дурдсан  чиглэлүүдээ баримтлан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулан ажиллаж буй болно.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх