ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Хэвтэн эмчлүүлэх

2023.07.17

Манай эмнэлэг тохилог, чанартай, үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан /бүтэн болон хагас люкс, энгийн 5 ортой өрөөнүүдээр/ орчноор үйлчлүүлэгчдэд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.  

Эмчийн батлагдсан оношийн дагуу тухайн үйлчлүүлэгч бүрд тохирсон эрүүл амттай өдрийн 4 хоолтой 


Эмнэлэгт хэвтэхийн өмнө заавал хийх шинжилгээний жагсаалт

Дотрын тасагт хэвтэх бол
Мэс заслын тасагт хэвтэх бол
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Биохими
  • Цээжний рентген зураг
  • Зүрхний бичлэг
  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Шээсний шинжилгээ
  • Биохими
  • Цээжний рентген зураг
  • Зүрхний бичлэг
  • Хэвлийн эхо
  • B, C Дох, Тэмбүүгийн шинжилгээ
  • 40-с дээш насанд когулограмын шинжилгээ
  • Антибиотек мэдрэг чадвар


Бэлдэж ирэх зүйлс: 

  • Хувийн ариун цэврийн хэрэгсэл: саван, оо сойз, гар нүүрний алчуур, саван, шампунь болон аяга халбага, гэрийн шаахай, гэрийн халад
  • Иргэний үнэмлэх
  • ЭМД-ийн хураамжаа бүрэн төлсөн байна / Эмчлүүлэгч хурууны хээ дарж эмнэлэгт хэвтэнэ /

Эргэлтийн цаг: Даваа-Баасан 13:00-16:00 Бямба 09:00-12:00


Төлбөр тооцоо: 

  • Дотрын тасгийн ор хоногийн төлбөрийг 3-5 хоногоор урьдчилан тооцож төлнө
  • Дотрын тасагт 4 болон түүнээс дээш хоног хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд ЭМД-ын хөнгөлөлтөд хамрагдана
  • Ерөнхий мэс заслын чиглэлээр төлөвлөгөөт болон яаралтай журмаар хэвтэн эмчлүүлэгч нь ажил эрхэлдэг, сайн дурын даатгалтай, оюутан, малчин бол мэс заслын зардлын 10%, дурангийн мэс заслын төлбөр зэргийг тус бүр урьдчилан төлнө
  • Нуруу, үений мэс заслын төлбөрийг хэвтэх өдрөө Монгол банкны долларын ханшаар тооцож  төлнө
  • Тэтгэвэр, групп, хүүхэд, нярайн чөлөөний даатгалтай бол мэс заслын зардлыг 100% ЭМД-ын сан хариуцна

Үйлчлүүлэгч эмчийн заавраар эмнэлгээс гарах:

  • Эмнэлгээс гарах өдрийн 9:00-12:00 цагийн хооронд эмнэлгийн 1 давхрын кассад эмчилгээний төлбөрийг хийн, хурууны хээ дарж, төлбөр хийсэн баримтыг тасгийн ахлах сувилагчид өгч эмнэлгээс гарна
  • Хугацаанаас өмнө гарах тохиолдолд эмчлэгч эмч, сувилагчид мэдэгдсэнээс хойш эмчилгээний тооцоо, хяналт хийгдэх хүртэл 30 минутаас 1 цаг хүлээхийг анхаарна уу
  • Эмнэлгийн хуудсаа эмнэлгээс гарсны дараах 3 хоногийн дотор багтааж авна


Бүтэн люкс өрөө
Өдрийн төлбөр: 280,000₮

Хагас люкс өрөө

Өдрийн төлбөр: 220,000₮

4-5 ортой энгийн өрөө
Өдрийн төлбөр: 80,000₮

2 ортой энгийн өрөө
Өдрийн төлбөр: 100,000:₮


Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх