Түгээмэл асуултууд
Цусны болон биохимийн шинжилгээ
- Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
- Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
- Эм тариа, антибиотик хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Согтууруулах ундаа хэрэглээгүй байх /3 хоногийн өмнөөс/
- Бусад багажийн шинжилгээнээс өмнө өгөх. Жишээ нь: ЭХО, рентген, MRI, CT
Шээсний шинжилгээ
- Будагч бодисгүй хоол хүнс, кофе, шоколад гэх мэт чихэрлэг зүйл хэрэглээгүй байх /1 хоногийн өмнөөс/
- Биеийн хүчний ажил, дасгал хийдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс дасгалаа зогсоосон байх
- Зориулалтын нэг удаагийн саванд авчирч өгөх эсвэл лабораторид ирээд зориулалтын нэг удаагийн саванд өгөх
- Шээсийг зориулалтын саванд хийснээс хойш 2 цагийн дотор лабораторид ирүүлэх
- Заавал өлөн шээс өгөх
- Шээсний дунд хэсгээс шинжилгээнд авчрах
- Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өгөхгүй байх
Эмэгтэйчүүдийн шинжилгээ /Мазок/
- Гадна бэлэг эрхтнийг сайтар угаасан байх хэрэгтэй
- Үтрээний лаа болон бусад эмчилгээ хийгээгүй байх /2 хоногийн өмнөөс/
- Үтрээний угаалга, үнэр дарагч цацлага хэрэглээгүй байх /2 хоногийн өмнөөс/
- Бэлгийн харьцаанд ороогүй байх /2 хоногийн өмнөөс/
- Сарын тэмдгийн үед шинжилгээ өгөхгүй байх
CT буюу компьютер томограф
- Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна. Зарим тохиолдолд 5-6 цаг хоол идээгүй байх шаардлагатай.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
- Эсрэг заалттай тохиолдолд эмчид мэдэгдэх
- Тодосгогч бодистой хийгдэх үед дотор муухайрах, харшлын шинж илэрч болно. Харшилтай бол урьдчилж мэдэгдэх
Эрэгтэйчүүдийн шинжилгээ /Мазок/
- Бэлэг эрхтнийг сайтар угаасан байх
- Өглөө шээгээгүй ирэх, эсвэл 2-3 цаг шээгээгүй байх
- 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх
Нян судлалын шинжилгээ
- Антибиотик эмчилгээ хийлгэхээс өмнө сорьц өгөх. Хэрэв антибиотик эмчилгээ эхэлсэн бол 8-10 цаг завсарлаж шинжилгээ өгөх
- Сорьц авахдаа ариун, том амсартай сав, ариун бамбар хөвөнгөөр гаднын бохирдол оруулахаас сэргийлэн шинжилгээний сорьц авах
- Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж, хоолойгоо буцалсан усаар зайлан, сайн ханиалгаж цэрээ өгөх
- Хөөмий-залгиурын арчдасын шинжилгээг өглөө шүд болон амны хөндийг угаалгүй ирж шинжилгээ өгөх
- Цагаан хорхойн шинжилгээ өгөхдөө өглөө нь хошногоны амсар хэсгийг угаахгүй, өглөө ирж сорьцоо өгөх
Ходоодны дуран
- Шинжилгээний өмнөх орой 19:00 цагаас хойш юм идээгүй байх, өглөө шингэн уугаагүй өлөн ирэх
- Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
- Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
Бүдүүн шулуун гэдэсний дуран
- Шинжилгээний өмнөх өдөр ирж гэдэс цэвэрлэх бодис, зааврын хамт авах
- Гэдэсний туулгыг зааврын дагуу ууж, уух явцдаа шатаар өгсөх уруудах, өрөөндөө холхиж явах гэх мэтээр хөдөлгөөн сайн хийх
- Унтуулгатай дурандуулах бол захиалга өгсөн цагаасаа 1 цагийн өмнө ирж унтуулгын эмчид үзүүлэн бэлтгэлээ хийх
- Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө тээврийн хэрэгсэл жолоодохгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг урьдчилан төлөвлөх
- Шинжилгээний зарим тохиолдолд шинжилгээ нь мэс ажилбар болон хувирах магадлалтай тул энэ талаар дурангийн эмчээс урьдчилан асууж зөвлөгөө авах
Өтгөний шинжилгээ
- Сайтар цэвэрлэсэн, усаа татсан цэвэр суултуурт том салфетка тавиад хүндрэх
- Өтгөнөөс ариутгасан савны таганд суурилагдсан халбаганы 1/3-2/3 хэсэгт таслан авах
- Өтгөн нь шээсний хольцгүй байх
- Сорьц хатаж хуурайшаагүй байх
ЭХО
Хэвлий:
- Өлөн үедээ эсвэл хооллосноос хойш 6-8 цагийн дараа шинжилгээ өгөх
- Давсаг шээстэй байх
- Илүүдэл жинтэй, гэдэс дүүрдэг хүмүүс 3 хоногийн өмнөөс хий үүсгэдэг хоол хүнс хэрэглээгүй байх /сүү, цагаан идээ, хийжүүлсэн ундаа, өндөг/
- Биед эвтэйхэн хувцас өмсөх
Зүрх:
- Зүрх дэлсэлт нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн хэрэглээгүй байх /энергийн ундаа, кофе, архи гэх мэт/
Жич:
Түрүү булчирхай, умай дайвар харуулах тохиолдолд давсаг шээстэй байх ба 3 сараас дээш жирэмсний үед давсаг шээстэй байх шаардлагагүй. Бамбай булчирхай, хөхний ЭХО тусгайлан бэлдэх шаардлагагүй
MRI
- Шинжилгээнээс хамаарч хоол ундны зааварчилгаа өөр байна.
- Жирэмсэн эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд зайлшгүй эмчид мэдэгдэх
- Биед ямар нэг төмөр, суулгац байгаа тохиолдолд мэдэгдэх /нугасны хадаас, шүд..../
- Авагддаг шүдэлбэр, үнэт эдлэл, гоёл чимэглэлүүдээ авсан байх
- Цөсний замын MRCP шинжилгээнд орох бол өлөн байх
- Дуу чимээ ихтэй, орчин давчуу учир айж сандардаг, цочимтгой хүмүүс урьдчилж эмчид мэдэгдэх
Уушгины сүрьеэ өвчнийг илрүүлэх цээжний рентген шинжилгээ
- Жирэмсэн
эсвэл жирэмсэн байх магадлалтай тохиолдолд эмчид зайлшгүй урьдчилан мэдэгдэх
- Хэрэв сүүлийн 3 жилийн дотор цээжний рентген зураг эсвэл цээжний компьютер томографын шинжилгээ хийлгэсэн бол тухайн зураг, бусад мэдээллийг авч ирэх
- Цээжний рентген зураг нь сүрьеэ өвчнийг оношлох эцсийн арга биш учраас эргэлзээтэй тохиолдолд онош тодруулах зорилгоор нэмэлт шинжилгээг (Цэрний шинжилгээ, Компьютер томографын шинжилгээ гэх мэт) эмч танд зөвлөж болно