ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Лаборатори

2023.06.28

- Лабораторийн тасгийн  хамт олон “Эрүүл мэндийн лаборатори, Чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын шаардлага, эмнэлгийн Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандарт магадлан итгэмжлэлийн шаардлагуудыг ханган үйл ажиллагаандаа тогтмол идэвхитэй хэрэгжүүлэн ажиллаж байна
- Манай клиник лабораторийн тасаг нь Герман улсын ROCHE, Япон улсын SYSMEX үйлдвэрийн бүрэн автомат анализаторуудаар дэлхийн стандартад зөвшөөрөгдсөн урвалж, оношлуур ашиглан биохими, гематологи, клиник хими, иммунологи, серологи, бактериологи болон молекул биологийн чиглэлээр шинжилгээ үйлчилгээ явуулдаг ба чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдан чанарын баталгааг ханган ажиллаж байна


Молекул биологийн ПСР шинжилгээндээ дараах шинжилгээнүүдийг шинээр үзэж эхэллээ

  • RT-PCR STI: Үндсэн 7 үүсгэгч (Трихомонад, Микоплазма хоминис, Микоплазма жениталиум, Хламидии трихомонады, Нейссерия гонорея, Уреаплазма парвум, Уреаплазм уреалитикум
  • RT-PCR H.pylori & ClariR Хеликобактер болон Кларитромицинд тэсвэртэй Хеликобактерийн илрүүлэг

  • RT-PCR Bacterial Vaginosis: 7 үүсгэгч (Gardnerella vaginalis, Atopobium vaginalis, Megasphaera Type 1, Bacterial vaginosis-associated bacteria 2, Mobiluncus spp, Bacteroides fragilis, Lactobacillus spp)


Лабораторийн үйл ажиллагааны чиглэл

Клиник гематологийн шинжилгээ

Клиник химийн шинжилгээ

  • Биохими
  • Иммунологи
  • Гематологи
  • Клиник хими
  • Молекул биологи
  • Нян судлал

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг, хувийн тохироо тодорхойлох

  • Шээсний ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ

Биохимийн шинжилгээ

Иммунологийн шинжилгээ

Серологийн шинжилгээ

  • Элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Зүрх, үе мөчний эмгэг
  • Нүүрс усны солилцоо
  • Өөх тосны солилцоо
  • Цус багадалт
  • Электролит болон эрдэсийн шинжилгээ

  • Элэгний вирусын маркерууд
  • Хавдрын маркерууд
  • Зүрхний маркерууд
  • Бамбайн булчирхайн дааврууд
  • Бэлгийн дааврууд
  • ДОХ-ын шинжилгээ
  • Иммуноглобулинууд
  • Үе мөчний эмгэгийн эрт үеийн оношилгоо

  • Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA)
  • Хеликобактерийн шинжилгээ

Нян судлалын лаборатори


Манай эмнэлэг нь бактерийн гаралтай халдварыг оношлох, эмчилгээний тактик боловсруулах, эмчилгээний явцыг хянах, судалгаа шинжилгээ хийх зорилготойгоор нян судлалын лабораторийг нээн ажиллуулж байна.


Тус лаборатори нь тэжээлт орчинг дотроо бэлтгэх ба амьсгал, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, биеийн шингэн, шархны сорьцонд бичил харуур, нян өсгөвөрлөж, ялган дүйх болон антибиотик мэдрэг чанар тодорхойлох мэдрэг 20-иод төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай.


Монгол оронд зонхилон тохиолдож байгаа 20-иод төрлийн үүсгэгчийг тогтоож, шаардлагатай тохиолдолд бактерийг биохимийн шинжээр нь ялган дүйх “Vitek” автомат анализатораар 300 гаруй бактерийг тодорхойлох чадвартай лаборатори юм.


Шинжилгээний сорьцууд

  • Нүдний салстын арчдас
  • Чихний сувгийн арчдас
  • Хөөмий, гүйлсэн булчирхайн арчдас
  • Хамар залгиурын арчдас
  • Цэрний бактериологи
  • Бөөлждөс
  • Шархны арчдас
  • Өтгөний бактериологи
  • Шулуун гэдэсний арчдас
  • Шээсний ариун чанар
  • Шээсний сүвний арчдас
  • Үтрээний арчдас
  • Умайн хүзүүний сувгийн арчдас
  • Наалдацын шинжилгээ
  • Нойтон түрхэц
  • Тархи нугасны шингэн
  • Бронхийн угаадас
  • Цээжний хөндийн шингэн
  • Ходоодны угаадас
  • Цөсний сорьц
  • Өтгөнд хеликобактер тодорхойлох
  • Шимэгч хорхойн өндөг илрүүлэх

Манай лаборторийн онцлог давуу тал:

  • Нотолгоонд суурилсан дэвшилтэт техник технологитой бүрэн автоматжсан тоног төхөөрөмжтэй.
  • Австрали улсын зүүн азийн чанарын гадаад хяналт, Япон улсын Sysmex компанийн чанарын гадаад хяналт, Монгол улсын хэмжээнд явагддаг чанарын гадаад хяналтанд тус тус хамрагдаж үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байна.
  • Дотоод хяналтыг тогтмол явуулдаг.
  • Шинжилгээний хариу түргэн шуурхай гарна.
  • Цахим сүлжээний нэгдсэн системтэй.
  • Үйлчлүүлэгч өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирсон урьдчилан сэргийлэх шинжилгээний багцаас сонголтоо хийх боломжтой
  • Мөн эмнэлэгийн дотоод цахим сүлжээний нэгдсэн системтэй. Шинжилгээний хариугаа хаанаас ч цахимаар авах боломжтой

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх