ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

МЭЭЯТТ

2023.06.28

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн баг хамт олон (Зөвлөх эмч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тэргүүлэх, ахлах зэргийн мэргэшсэн эмч, сувилагч, туслах сувилагч) үйл ажиллагаа явуулдаг


- Эрчимт эмчилгээний тасаг нь эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний хяналт, эмчилгээ, сувилгааг чанарын өндөр түвшинд үзүүлж байна


- Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар Хан-Уул дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар 24/7 цагаар тасралтгүйгээр үзүүлдэг


- Амьсгал цус эргэлтийн хяналтын монитор болон төвийн хяналтын систем (GE, B650, Edwards Lifesciences EV1000, Mindray IMEC12, Vismo PYM-2703, Дефибрилятор Hearton,) Зохиомол амьсгал удирдах амьсгалын хүрээний найдвартай хяналт, зохицуулга бүхий зохиомол амьсгалын болон унтуулгын аппарат (Drager Savina 300, GE Carestation 620, Roytech 5, Roуal 77S, Ventilator 760)


- Цус цусан бүтээгдэхүүн, судасны болон ходоод гэдэсний замын тэжээл, судас агшаах эм бэлдмэлд зориулсан дуслын болон шингэний автомат шахуургууд (Дусал халаагч /Auto PC/, Памп DS3000 тарианы Medifusion, Памп DI2000 дуслын Medifusion)


- Өвчтөний хөдөлгөөнд тохирсон, унахаас найдвартай хамгаалсан, эрчимт эмчилгээний ор, гүний венийн бүлэнт бөглөрөлтөөс сэргийлэх, өвчтөн дулаацуулах аппарат (DVT -2600, 3M Bair Hugger) гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан, өвчтөний аюулгүй байдлыг ханган, тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулж байна



Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа:

  • Мэс заслын тусламж үйлчилгээний үеийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ
  • Мэс заслын дараах өвчтөний эрчимт эмчилгээ, хяналт, сувилахуйн тусламж
  • Яаралтай мэс засал, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний 24/7 цагийн тасралтгүй тусламж үйлчилгээ
  • Мэдээгүйжүүлгийн дараах сэрээх өрөөний тусламж үйлчилгээ, хяналт
  • Амбулаторийн болон дуран, компьютер, онош зүйн тусламж үйлчилгээний мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тусламжийг бусад тасаг нэгжтэй хамтран үзүүлж байна

Эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэх түгээмэл эмгэгүүд:

  • Олон эрхтний дутагдал
  • Тархины цус харвалт
  • Комын байдал
  • Чихрийн шижингийн хүндрэлүүд
  • Зүрхний гаралтай шок
  • Амьсгалын төрөл бүрийн шалтгаантай дутагдал, амьсгалын дистресс хам шинж
  • Төрөл бүрийн шалтгаантай шокийн байдлууд, цочмог цус алдалт
  • Үе солих мэс заслын дараах хяналт эмчилгээ
  • Томоохон мэс заслын дараах хяналт эмчилгээ
  • Мэс заслын дараах хүнд хэлбэрийн үгдэрсэн үжил, үжлийн шок
  • Шаардлагатай үед хагалгааны бэлтгэл хийх зорилгоор хүнд өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний орчин үеийн хяналт, эмчилгээ, сувилгааг олон улсын өвчтөний аюулгүй байдлыг хангах шалгуурын дагуу чанартай үзүүлж байна

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх