ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Ерөнхий мэс засал

Манай ерөнхий мэс заслын баг хэвлийн хөндийн мэс заслыг нээлттэй болон дурангийн аргаар стандартын дагуу мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэдэг.


Манай давуу тал:

  • Чадварлаг баг
  • Орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Найдвартай, үр дүнгийн эмчилгээ
  • Зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүд ашиглах
  • 24 цагийн үйлчилгээ

Эмчилгээ, үйлчилгээг амбулатори болон станционараар явуулж, ерөнхий мэс заслын тусламжийг дараах чиглэлээр хийж байна.

  • Дотоод шүүрэл
  • Хэвлийн хана
  • Цээжний хөндий
  • Зах хязгаарын судасны эмгэгүүд болон жижиг мэс ажилбаруудыг нээлттэй болон дурангийн аргаар
  • Хоол боловсруулах систем
    Үүнд: 
  • Мухар олгойн бүх төрлийн мэс засал / Дуран ба нээлттэй арга /
  • Цөсний замын мэс засал /Цөсний замын саад арилгах, Т-гуурс байрлуулах, нарийн гэдэстэй залгах /
  • Цөсний хүүдий нээлттэй ба дурангийн аргаар авах
  • Ходоод хэсэгчлэн болон бүтэн тайрах
  • Түгжрэлийн мэс заслууд / Бүдүүн, нарийн гэдэс тайрч залгах ба наалдац салгах /
  • Липом, Фиброма бусад арьсан доорх зөөлөн эд авах мэс засал
  • Хөхний архаг ба цочмог буглаа нээх
  • Хэвлийн хөндийн буглаа авах мэс засал
  • Мэс заслын дараах ивэрхий тороор болон өөрөөр нь нөхөх
  • Бүх төрлийн ивэрхий /Цавины ивэрхий, Хүйсний ивэрхий/
  • Элэгний эмгэгүүдийн үеийн мэс засал /Бэтэг, Буглаа, Уйланхай/
  • Нойр булчирхайн эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Дэлүүний эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Ясны  идээт үрэвслийн мэс засал
  • Чихрийн шижингийн гаралтай мөчдийн эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Зөөлөн эдийн гаралтай бүх төрлийн идээт үрэвслийн мэс засал
  • Цээжний хөндийн мэс заслууд

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх