ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Нуруу нугасны мэс засал

Грандмед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч нар оношилгоо, эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглан нуруу нугасны бичил мэс заслыг олон улсын стандартын дагуу, дэлхийн түвшинд хийж байна.


Мэс заслын үед болон дараа өвчтөнд гарч болох эрсдэлийг бууруулж, хамгийн жижиг зүслэгээр орчин үеийн техник, технологи ашиглан өндөр ур чадвартай эмч нарын багаар хагалгаа хийх тохилог орчин бүрдүүлсэн нь бидний амжилтын үндэс юм. 


Мэс заслаас үлдсэн сорви, гэмтлийг багасган, хамгийн дээд зэргийн сэтгэл ханамжийг бэлэглэхийн төлөө бид бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна


Нуруу нугасны бичил мэс заслын давуу тал

  • Зүслэг бага
  • Судас, мэдрэл, булчин гэмтэл бага
  • Халдвар авах эрсдэл бага
  • Мэс заслын дараах өвдөлт бага
  • Хэвтэн эмчлүүлэх хугацаа богино
  • Шархны эдгэрэлт хурдан
  • Хөдөлмөрийн чадвар сэргэлт хурдан
  • Өндөр настай хүмүүсд хийх боломжтой

Хийгдэж буй хагалгааны төрлүүд

  • Нурууны дурангийн бүх төрлийн мэс засал
  • Нуруу нугасны бичил мэс засал
  • Жийргэвч солих, бэхэлгээ хийх
  • Дискний ивэрхийтэй холбоотой бүх төрлийн мэс засал
  • Нугасны болон ёзоорын хавдар авах мэс засал
  • Нугасны сувгийн нарийслыг засах мэс засал
  • Хүзүүний мэс засал
  • Гэмтлийн үеийн нуруу нугасны мэс засал (биоцемент, бэхэлгээ)


Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх