Түгээмэл асуултууд

Эрүүл мэндийн даатгал

Грандмед эмнэлэг нь ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын дагуу ЭМДЕГ-тай гэрээ байгуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлж эхэллээ. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөх тусламж үйлчилгээний төрөлд:

  • Амбулатори үзлэг, шинжилгээ
  • Амбулатори үзлэг
  • Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц
  • Амбулаториор хийгдэх мэс ажилбар
  • Амбулаторийн хяналт
  • Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ
  • Компьютер томографи /тодосгогчтой, тодосгогчгүй/
  • Соронзон резонанст томографи /тодосгогчтой, тодосгогчгүй/
  • Дурангийн оношилгоо
  • Дурангийн ажилбар
  • Зүрхний эхо, Холтер зүрхний цахилгаан бичлэг
  • Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ Мэс засал
  • Эмийн эмчилгээ / ЭМДЕГ-тай хийсэн гэрээний дагуу/
  • Мэс засал / ЭМДЕГ-тай хийсэн гэрээний дагуу Үүнд:

Ерөнхий мэс засал

  • Хэвлийн хөндийн бүх төрлийн мэс засал
  • Бөөр шээсний замын мэс засал
  • Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  • Өртөг өндөртэй мэс засал
  • Нуруу нугасны бүх төрлийн мэс засал
  • Хүзүүний дурангийн мэс засал
  • Өвдөг, түнхний үений мэс засал
  • Яаралтай тусламж
  • Ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж
  • Гэмтлийн яаралтай тусламж

Даатгуулагч иргэн та манай эмнэлэгт ирэхдээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн, харъяа дүүрэг болон өрхийн эмнэлгээс Грандмед эмнэлэгт гэсэн 13А маягттай байх шаардлагатай. Хэрэв та хувийн даатгалтай бол эмнэлэгт хэвтэхийн өмнө даатгалын компанидаа урьдчилан мэдэгдэж, и-мэйлээр баталгаажуулсан байна. Манай эмнэлэг нь Монгол даатгал, Мандал даатгал, Бодь даатгал, Ард даатгалын  компаниудтай хамтран ажиллаж байгаа болно. 

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх