News & announcement

Өвдөгний үений урд чагтан холбоосны гэмтэл

Batkhuu.A

2020.11.04


Грандмед эмнэлгийн Яс, үений мэс заслын тасгийн эрхлэгч, гэмтэл согог заслын Ахлах зэргийн эмч А. Батхүү таньд зөвлөж байна.



Өвдөгний үений урд чагтан холбоос нь өвдөгний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй холбоосны нэг юм. Урд чагтан холбоосны гэмтэл нь тамирчдын дунд элбэг тохиолддог. Сагсан бөмбөг болон бөхийн төрлийн спортод илүү тохиолддог. Өвдөгний үеэр дотогш  хөших болон гадагш мушгих байрлалд шөрмөс гэмтэх нь элбэг байдаг. Шинэ гэмтлийн үед өвдөг хавдана. Хөдөлгөөн хийхэд эмзэглэл ихтэй байдаг. Гэмтсэн үедээ эмчид хандахгүй байх тохиолдол их байдаг. 14 хоногоос 1 сарын дотор зовиур багасаж шинж тэмдэг бүдгэрдэг. Хожуу үед үе сул мултрах гээд байгаа юм шиг болдог, үе гацдаг  зовиурууд илэрнэ.



Чагтан холбоосны гэмтлийн эмчилгээний гол арга нь дурангийн аргаар өөрийн шөрмөсийг ашиглан сэргээх мэс засал юм. Зарим тохиолдолд холбоос хэсэгчлэн тасардаг энэ үед мэс заслын бус аргаар эмчлэгдэх боломжтой. Чагтан холбоосны гэмтэлтэй боловч эмчлүүлээгүй олон жил болох тохиолдол их байна. Эмчилгээгүй удвал үений мөгөөрсний урагдал болон элэгдэл үүсэн үеэр өвддөг болдог. Ингэснээр мэс заслын үр дүнд сөргөөр нөлөөлөхөөс гадна өвдөгний үений үйл ажиллагаа алдагдаж үе солих мэс засалд эрт орох эрсдэл үүсдэг. Хэрэв шөрмөсний гэмтэл үүссэн бол мэргэжлийн эмчид хандан үзүүлж оношлогоо эмчилгээ хийлгэснээр хойшид үүсэх эрсдэлээс сэргийлэх ач тустай. 

Home

MEDICAL SERVICES

Medical department, doctors, and specialists

HEALTH SCREENING PACKAGES

All types of examination and tests

RESULTS

See the result

Menu

Your e-mail address

Please enter your full email address

Send