Мэндчилгээ

 Жигүүр Гранд Группийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Грандмед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололтуудын арга зүйг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ашиглах зарчмыг баримтлан ажиллахаас гадна нуруу нугасны мэс засал, үений мэс заслын чиглэлээр дурангийн болон нээлттэй мэс заслын олон төрлийн хагалгаануудыг хийж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгах, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх, удирдлагын арга барилыг шинэ шатанд гарган, удирдлагын манлайлалыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл зан үйлийг өөрчлөх, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажилагааг цогцоор нь хэрэгжүүлж байна.

 Грандмед эмнэлгийн цаашдын зорилт нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлж, шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний багийг бүрдүүлснээр олон улсад өрсөлдөхүйц эмнэлэг болж, гадаад оронд хийгдэх өндөр өртөгтэй хагалгааг эх орондоо нутагшуулж гадны эмч нартай хамтран ажиллаж, ажлын байран дахь сургалт явуулах залуу эмч нараа олноор нь сургаж чадварлаг сайн боловсон хүчин бэлдэх явдал юм. Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллах болно. Грандмед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Эмнэлгийн дарга, АУ-ны доктор Н.Гансүх


Танилцуулга

 Грандмед Эмнэлэг нь 2009 оны 3 сарын 16- нд нөхөн сэргээх, сувилалын чиглэлээр 32 эмч ажилтантай, стационарт хэвтүүлэн эмчлүүлэх 25 ортой, амбулаториор орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий клиникийн лабораторийн үйлчилгээ, дотор, мэдрэл, арьс, харшил, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоог хийх эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ. Ажиллах хугацаандаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг тодорхой хэмжээгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн чиглэлээр шат дараалсан нийгэмд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулж ирсэн юм.

 Өдгөө тус эмнэлэг нь Жигүүр Гранд Группийн бүх талын дэмжлэгтэйгээр нуруу нугасны бичил мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах 3 дахь шатлалын төв эмнэлгийн түвшинд 100 ортой, 200-аад эмч ажилтантай, БНСУ-ын өндөр мэргэжлийн эмч, мэргэжилтний мэс заслын багийг ажиллуулан, үндэсний мэргэжилтэн бэлтгэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц эмнэлэг болохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.




Бидний эрхэм зорилго

 Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэн бүрт хүргэж, Монгол улсдаа тэргүүлэх эмнэлэг болон хөгжих