“ГРАНДМЕД” БОЛОН БНСУ-ЫН “ЧА” ЭМНЭЛЭГ ХАМТРАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ “ГРАНДМЕД” ЭМНЭЛЭГ, ГОЛОМТ БАНКНЫ V.I.P ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАВ

БНСУлсдаа эмэгтэйчүүдийн эмчилгээгээр тэргүүлэгч Ча эмнэлгийн Юүнь Бу Сонг профессорыг урьж Грандмед эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан эмэгтэйчүүдийн үзлэг хийлээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран эмэгтэйчүүдийн өвчлөлийн талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа. БНСУ-ын Ча группийн харьяа Ча эмнэлэг болон Грандмед эмнэлэг нь 2017 оны арваннэгдүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2018 оны нэгдүгээр сараас эхлэн албан ёсоор “Чаум-Грандмед” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Грандмед эмнэлгийн болон Голомт банкны вип үйлчлүүлэгч нартаа зориулж эмэгтэйчүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн. Мөн Голомт банкны ВИП үйлчлүүлэгчдэд зориулсан Вэлнес семинар хийж, ганцаарчилсан зөвлөгөөг өгсөн. Дэлхийд БНСУ-ын төлөөлөл болсон Ча группийн эмнэлэг нь эмэгтэйчүүдийн тасаг, хөгшрөлтийн эсрэг төв, хүүхдийн тасаг гэх мэт төрөл бүрийн нарийн мэргэжлийн тасагтай. Тус эмнэлгийн чадварлаг эмч нар Монголд тогтмол хүрэлцэн ирж дээрх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно.