Гранд Мед Эмнэлгийн нуруу нугасны мэ заслын эмч АУ-ны доктор ЯН ХЫ СОГ:

ГРАНД МЕД ЭМНЭЛЭГТ НУРУУНЫ БУЛЧИН, ЯС, ХЭВИЙН БҮТЦИЙГ ГЭМТЭЭХГҮЙГЭЭР ХАМГИЙН БАГА БИЧИЛ ЗҮСЭЛТТЭЙ МЭС ЗАСАЛ ХИЙГДДЭГ

-Хүн төрлөхтний 90 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр нурууны өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг. Тэгвэл нуруу нугасны өвчний гол шалтгаан нь юу вэ ?

Энэ нь маш олон шалтгаанаас үүсэлтэй. Хүн нас ахих тусам нуруунд хэт ачаалал өгснөөс болж бүтцийн өөрчлөлт үүсч нурууны өвдөлт үүсдэг. Жишээ нь Шөрмөслөг бүрхүүлийн урагдал гэж бий. Хүнд юм өргөж байгаад “нуруунд юм орчихлоо” гэсэн тохиолдолд шөрмөслөг бүрхүүлийн урагдал голлон үүсч болно. Өмнө нь нуруунд хэт ачаалал өгснөөс болж булчин шөрмөсөнд гэмтэл авсан гэж үздэг байсан бол орчин үеийн судалгаанаас харахад жийргэвчийн гэмтлийн шалтгаантай өвдөлт үүсдэг. Хүнд юм өргөсний дараа өвдөлт нь ихэвчлэн 2-3 долоо хоногийн дотор намдах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хөнгөн зэргийн гэмтлээс үүдэлтэй өвдөлт байх магадлалтай. Жийргэвчийн /диск/ ивэрхий гэж байна. Нуруугаар хүчтэй өвдөж, өвдөлт нь удаан үргэлжилвэл нурууны нугалам хоорондын жийргэвч их хэмжээний өөрчлөлтөнд орсон байх тохиолдол их байдаг. Диск нь төв хэсэгтээ гель шиг бүтэцтэй түүнийг тойрсон хатуу бүрхүүлээс бүтдэг ба нас ахих тусам доторх шингэн, уян хатан чанараа алдаж гадна бүрхүүл нь нэмгэрч урагддаг. Урагдсан зай нь бага багаар томорч доторх гель нь гадагш түрэгдэн гарах ба үүнийг жийргэвчний ивэрхий гэнэ. Ивэрхий нь мэдрэлийн судлыг дарсан тохиолдолд нуруу, өгзөг хөл болон гарт өвдөлт үүснэ. Мэдрэлийг шууд дарахгүй ч гэсэн мэдрэлийн эргэн тойронд химийн урвал үүсгэж үрэвсүүлснээс болж өвдөлт үүснэ. Сувгийн нарийсал гэж байна. Энэ нь нуруунд их хэмжээгээр өөрчлөлт орж хөгшрөлт явагдаснаар мэдрэл өнгөрч суваг нарийсдаг. Хүнд ажил хийдэг хүний нурууны үе бүдүүрдэг шиг нурууны арын үе шар холбоос зузаарч элэгдэх ба элэгдсэн диск ар талрууга шахагдан гарч нурууны мэдрэлийг дарна. Ингэж мэдрэл дарагдсан тохиолдолд нуруу хөлрүүгээ бадайрхын зэрэгцээ өвдөлт үүснэ. Ялангуяа босож алхахад өгзөгрүү бадайрч, хөлрүүгээ халуун оргидог бөгөөд үргэжлүүлэн алхаж чадахгүй сууж амрах шаардлагатай болдог. Яс сийгрэгжилт болон сийрэгжилтийн улмаас үүссэн хугарал гэж байна. Хүний нас ахихаар хэврэгших нь мэдээжийн хэрэг боловч илч, тэжээл багатай хооллолтоос шалтгаалан хурдан хэврэгшдэг. Монголчуудын хооллолт сүүлийн үед нэлээд сайжирч байгаа хэдий ч одоо хүртэл буруу хооллолт их байгаа. Залуугаасаа анхаарал хандуулахгүй бол яс хурдан хэврэгшдэг ба үүнийг ясны сийрэгжилт гэнэ. Ингэж яс сийрэгжсэн тохиолдолд хэврэгшсэн нурууны яс хурдан өөрчлөлтөнд орж хугарал үүсч, өвдөхөөс гадна өдөр тутмын амьдрал их хязгаарлагдмал болдог.

-Нуруу нугасны эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлүүд, ажил мэргэжлийн онцлог нь юу байдаг вэ?

-Нурууг өвдөх үед зөвхөн өвдөлт ба ерөнхий шинж тэмдгийг нь дараад яваад байвалд нурууны диск бүрэн эвдэрч мэс засалд орох шаардлага гарах магадлалтай. Хэвийн байсан нуруу гэнэт зовиуртай болж өвдөлт мэдрэгдээд байвал эмнэлэгт очиж үзүүлэн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Нурууныхаа байдлыг тодорхой мэдэж тохирсон оновчтой эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийн гам баривал нурууны өвдөлтөө багасгах , мэс засал эмчилгээнд орохоос урьдчилан сэргийлэх боломжтой. Бидний биеэс илгээж байгаа энгийн дохионуудын талаар авч үзье. Өмнө нь нуруу өвддөг хэдий ч хэдэн өдрийн дотор зүгээр болчихдог байсан бол энэ удаад олон хоног өнгөрсөн ч зүгээр болохгүй байх, ханиалгахаар нуруу руу хатгах мэдрэмж төрөх, хөл зүгээр байснаа сүүлийн үед бадайрах, өглөө нүүрээ угаах гээд тонгойхоор нуруу өвдөх, сууж байгаад босоход нуруу тэр даруйдаа тэнийхгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүнд юм өргөх нь нурууны дискний ивэрхий үүсэх үндсэн шалтгаан болно. Хүнд юмыг цээжиндээ тэвэрч өргөхөд асуудал үүснэ. Учир нь ингэж өргөхөд нуруугаа хөшүүрэг болгон ашиглаж байгаа учраас дискэнд огцом хүнд ачаалал өгч, хэврэгшсэн диск урагддаг. Удаан суух нь нурууны дискэнд маш муу. Суух хугацаа уртасах тусам нурууны дискэнд очих ачаалал болон даралт ихсэнэ. Удаан хугацаагаар жолоо барьсан тохиолодолд ч дискэнд ачаалал өгнө. Компьютор дээр удаан хугацаагаар ажилдаг оффисын ажилчдын тоо нэмэгдэснээс нурууны дискийн эмгэгтэй өвчтөний тоо нэмэгдэж нас залуужиж байна. Урт хугацаагаар суух шаардлагатай тохиолдолд 1 цаг суусан бол 5-10 минут орчим зогсох зарчмаар нуруугаа амраах шаардлагатай. Хол замд жолоо барих тохиолдолд ч цаг тутамд 10 минут орчим нуруугаа амрааж байвал сайн. Нурууг мушгиж дугаргахад сайхан хөнгөн мэдрэмж төрдөг. Гэвч судалгаанаас үзэхэд нуруугаа урагш тонгойж байгаад мушгих нөхцөлд хамгийн том гэмтэл нуруунд ирдэг. Зарим хүмүүс машинаас буухдаа хаалгаа онгойлгохдоо нуруугаа хажуу тийш мушгиж байгаалд буудаг. Ийм үед нурууны диск гэмтэх тохиодол байдаг. Иогийн хүнд дасгал, бариа засал ч хэтрүүлэн хийвэл жийргэвчийг гэмтээдэг. Хүний биед хортой гэдгийг бүгд мэддэг ч тамхи татах нь нуруунд маш муу нөлөөтэй. Тамхи татахад бүх биеийн судас нарийсдаг бөгөөд нурууны дискний эргэн тойронд очдог цусны судаснууд хаагдвал нурууны дискэнд хүчилтөрөгч болон тэжээлийн хангамж маш ихээр багасдаг. Нэгэнт өөрчлөлт орсон диск маш хурдацтайгаар мууддаг учир нуруу их өвддөг юмуу дискний өөрчлөлттэй хэмээх оноштой хүмүүст тамхинаас гарахыг зөвлөж байна.

-Нурууны үе бэхлэх ямар хагалгаа байдаг вэ ? Танай эмнэлэгт хийгдэж байна уу ?

-Өмнө нь уламжлалт нуруу бэхлэх мэс заслын арга нь нурууны булчинг том нээж, нурууны яснаас ихэнх хэсгийг авч мэдрэлийг чөлөөлж байж нугаламыг өөрийн байранд нь тааруулж бэхэлдэг байсан. Түүнээс болж их хэмжээний цус алдалт, мэдрэлийн гэмтэл , мэдрэлийн наалданги зэрэг мэс заслын дараах хүндрэл үүсэх магадлалтай бөгөөд мэс заслын дараах өвдөлт их, сэргэлт удаан учир чихрийн шижин болон өндөр настай хүнд хийхэд тохиромжгүй сул талтай. Хэвийн амьдралдаа шилжих хугацаа, хөдөлмөрийн чадвар сэргэлт удаан байсан. Харин Гранд Мед Эмнэлэгт нурууны булчин, яс болон нурууны хэвийн бүтцийг гэмтээхгүйгээр аль болох тэр хэвээр нь хадгалах, хамгийн бага бичил зүсэлттэй нурууны яс бэхлэх мэс засал хийдэг тул цус алдалт бараг байхгүй гэж үзэж болно. Бэхэлгээг булчинд зүсэлт хийхгүйгээр нурууны арын арьсаар дамжуулж оруулдаг учир аюулгүй бөгөөд шарх бага, эдгэрэлт хурдан, эмнэлэгт хэвтэх хугацаа маш богино юм.

-Нурууны өвчлөл бусад эрхтэнд нөлөөлт болох уу ?

Нурууны өөрчлөлт гарвал өвдөлтөөс гадна нурууга чөлөөтэй хөдөлгөж чадхааргүй үйл ажиллагааны өөрчлөлт үүсч болно. Шинж тэмдгээсээ хамаараад өөр өөр хэдий ч нурууны ихэнхи өөрчлөлт биеийн хөдөлгөөнд их хязгаарлалт үүсдэг. Ийм маягаар биеийн хөдөлгөөн чөлөөтэй бус болоход өдөр тутмын амьдралд ч саадтай болдог. Тэр хэмжээгээр хөдөлмөрийн чадварт ч муугаар нөлөөлж эхнэр нөхрийн харилцаа сулардаг ба мэдрэхүй тогтворгүй болох зэргээр амьдралын чанар муудаж болно. Залуугаасаа нуруугаа эрүүл байлгах талаар анхаарах нь чухал юм.

-Танай эмнэлэг бусад эмнэлгт хийгдэж буй нурууны хагалгаанаас ялгаатай буюу давуу тал нь юу вэ ?

-Нурууны дискний эмчилгээг өвчөтний биеийн байдлаас хамаарч хамгийн зөв шатанд нь эмчлэх шаардлагатай. Нурууны дискний эмчилгээнд эмийн эмчилгээ, физик эмчилгээ, спорт эмчилгээ, өвдөлтийн тариа хийх эмчилгээ зэрэг эмчилгээг эхлээд хийдэг. Харин эдгээр эмчилгээнд үр дүн өгөхгүй, сайжрахгүй бол дараагийн шатны эмчилгээ буюу мэс засал хийх шаардлага гарна. Мэс заслаар аль болох хэвийн эд эсийг гэмтээхгүйгээр хэвтэн эмчлүүлэх хугацаа болон сэргэлт хурдан бичил мэс заслыг хийх шаардлагатай. Нуруу нугасны бичил мэс засал гэдэг нь аль болох жижиг зүсэлт хийж микроскоп юмуу дурангаар томруулан харж мэс засал хийх аргыг хэлнэ. Бичил зүслэгтэй нуруу нугасны мэс заслын арга нь лазер, микроскоп, дуран, компьютор болон дүрс оношилгооны аппаратны хөгжлийг дагаад хурдацтай хөгжиж байгаа бөгөөд мөн хамгийн сүүлийн үеийн нурууны дискийн эмчилгээний техник нь маш их туршлага дадлага шаарддаг. Дурангийн мэс заслаар булчин гэмтээлгүй гэмтсэн дискийг эмчилвэл хэвтэн эмчлүүлүүлэх хугацаа болон сэргэлт хурдан эрүүл хэвийн амьдралдаа шилжих хугацаа богиносох боломжтой.

-Танай эмнэлэгт нуруу нугасны өвчний чиглэлээр ямар ямар оношилгоо хийгдэж байна вэ ?

- Бүх төрлийн оношилгоо хийгдэж байна. Тухайлбал рентген зураг нь нуруу нугасны эмгэг сэжиглэгдэх үед хийгдэх эхний шатны шинжилгээ юм. Гэвч рентген зургаар дискийн ивэрхийг бүрэн оношилох боломжгүй. Учир нь рентген зургаар нурууны ясыг голчлон харах ба нурууны дискийг үнэлэх боломжгүй. Нурууны дискийн ивэрхий үүсвэл өвдөлтөөсөө шалтгаалан нуруу муруйж аарцаг хазайх ба нурууны диск намсвал суулт өгдөг учир нугалам хоорондын зай ойртоно. Рентген зургаар нурууны дискийн ивэрхий онош сэжиглэсэн бол энэ нь рентген зургаар дам дүгнэлт өгсөн гэсэн үг юм. Гол мэс засал хийх үедээ орсон дискийн ивэрхий ч рентген зураг дээр харагдахгүй учир зөвхөн рентген зурганд итгэж хугацаа алдаснаар өвчнөө хүндрүүлэх тохиолдол цөөнгүй байдаг. MRI (Соронзон Резонанст Томографи) нь нурууны дискийг хамгийн тодорхой харуулдаг шинжилгээ юм. MRI шинжилгээ хийлгэснээр диск хатуурсан, ивэрхий үүссэн эсэх болон мэдрэл шахагдсан байдлыг бүрэн оношлох боломжтой. Шалтгааныг нь зөв тогтоолгүйгээр шаардлагагүй хэсэгт эмчилгээ хийвэл цаг хугацаа, мөнгө эрүүл мэндээрээ хохирох болно.

-Нурууны өвчин хэдийд архагшдаг вэ ? Хүчтэй өвдөлт өгөх үед хувь хүн яах ёстой вэ ?

-Өвдөлт хэзээ яаж үүсч байгаа ямар байдлаар өвдөж байгаа, өвдөлтийн хэмжээ өөр бөгөөд бусад хүмүүсийн өвдөлттэй харьцуулахад хэцүү байдаг. Өвдөлтийн архагшихаас сэргийлэх нь чухал. Өвдөлт үүссэнээс хойш үргэжлэх хугацаа болон шинж тэмдэг сайжирч байгаа эсэх, явцын тухай бодож үзэх хэрэгтэй. Ихэвчлэн 4 долоо хоногийн дотор цочмог, 4-12 долоо хоногт цочмогдуу, 12 долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилсэн өвдөлтийг архаг өвдөлт гэнэ. Өвдөлт дахих тохиолдолд 40 хувь нь 6 сараас дээш хугацаагаар өвдөлт үргэжилж илүү хүндрэх тохиолдол их байдаг. Тиймээс өвдөлт үүсээд онц шалтгаангүйгээр шинж тэмдэг үргэжилж байвал дахиж эмчид үзүүлэх шаардлагатай.

-Нуруу нугасны өвчлөлт сүүлийн жилүүдэд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тийм учраас хэрхэн яаж багасгах, нуруу нугасны өвчлөлд өртөхгүй байх, өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ ? Энэ талаар зөвлөгөө өгөөч ?

-Нуруу нугасны эмгэгийг эмчилхээс илүүтэй, эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, нуруугаа хамгаалах нь чухал юм. Сандал дээр удаан хугацаанд буруу суувал өвдөлт амархан үүснэ. Удаан хугацаагаар тонгойж ажилвал нурууны яс бөгтийнө. Ингэж өөрчлөгдсөн нуруунд архаг өвдөлт үүснэ. Ширээний өндөр тохиромжтой байх шаардлагатай ба ширээ ширээ хэт нам байвал нуруугаа хэт бөхийлгөх шаардлага гарна. Энэ нь нуруунд ачаалал үүснэ. Хүнд зүйл өргөх, нуруундаа хэт ачаалал өгөхөөс сэргийлэх, ажил амралтын зөв дэглэм барих нь чухал юм.

-Таны бодлоор нуруу нугасны мэс засал цаашдаа хэрхэн хөгжинө гэж бодож байна ?

-Нуруу нугасны мэс заслыг манай эмнэлэгт олон улсын стандартын дагуу маш амжилттай хийж байна. Миний шавь нар БНСУ-д мэргэжил дээшлүүлэх удаан хугацаагаар суралцан, олон хагалгаа хийсэн учир чадварлаг эмч нар төрөн гарч байна. Мөн Гранд Мед Эмнэлгийн удирдлага, сургалтын менежмент нь сайн учраас чадварлаг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлсэн. Цаашдаа Гранд Мед Эмнэлэг нуруу нугасны мэс заслын чиглэлийг Монголдоо хөгжүүлэн, амжилттай ажиллаж эх орныхоо жишиг эмнэлэг байх болно.