• EN

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Лаборатори

Лабораторийн тасгийн нарийн мэргэшсэн хамт олон та бүхэнд европ стандартыг хангасан өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг ашиглан найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

Манай лабораторийн тасаг нь:

Биохими, Клиник гематологи, Клиник хими, Иммунологи, Серологи болон Молекул биологийн чиглэлээр шинжилгээ үйлчилгээ явуулдаг ба чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдан ингэснээр шинжилгээний чанарын баталгааг ханган ажиллаж байна.


Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

  • Биохими
  • Иммунологи
  • Гематологи
  • Клиник хими
  • Молекул биологи
  • Нян судлал

Клиник гематологийн шинжилгээ

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг, хувийн тохироо тодорхойлох

Клиник химийн шинжилгээ

  • Цусны хийн шинжилгээ
  • Биеийн шингэнүүдийн ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ

Биохимийн шинжилгээ

  • Элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Зүрх, үе мөчний эмгэг
  • Нүүрс усны солилцоо
  • Өөх тосны солилцоо
  • Цус багадалт
  • Электролит болон эрдэсийн шинжилгээ

Иммунологийн шинжилгээ

  • Элэгний вирусын маркерууд
  • Хавдрын маркерууд
  • Зүрхний маркерууд
  • Бамбайн булчирхайн дааврууд
  • Бэлгийн дааврууд
  • Ургийн эрт үеийн гажиг илрүүлэх
  • ДОХ-ын шинжилгээ
  • Иммуноглобулинууд
  • Үе мөчний эмгэгийн эрт үеийн оношилгоо
  • TORCH халдварууд

Серологийн шинжилгээ

  • Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA)
  • Хеликобактерийн шинжилгээ

Молекул биологийн шинжилгээ

  • Элэгний С вирусын идэвхижил тодорхойлох (HCV-RNA)
  • Элэгний В вирусын идэвхижил тодорхойлох (HBV-DNA)

Нян судлалын лаборатори


Манай эмнэлэг нь бактерийн гаралтай халдварыг оношлох, эмчилгээний тактик боловсруулах, эмчилгээний явцыг хянах, судалгаа шинжилгээ хийх зорилготойгоор нян судлалын лабораторийг нээн ажиллуулж байна.


Тус лаборатори нь тэжээлт орчинг дотроо бэлтгэх ба амьсгал, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, биеийн шингэн, шархны сорьцонд бичил харуур, нян өсгөвөрлөж, ялган дүйх болон антибиотик мэдрэг чанар тодорхойлох мэдрэг 20-иод төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай.


Монгол оронд зонхилон тохиолдож байгаа 20-иод төрлийн үүсгэгчийг тогтоож, шаардлагатай тохиолдолд бактерийг биохимийн шинжээр нь ялган дүйх “Vitek” автомат анализатораар 300 гаруй бактерийг тодорхойлох чадвартай лаборатори юм.


Шинжилгээний сорьцууд

  • Нүдний салстын арчдас
  • Чихний сувгийн арчдас
  • Хөөмий, гүйлсэн булчирхайн арчдас
  • Хамар залгиурын арчдас
  • Ханиадны ялтас
  • Цэрний сорьц
  • Бөөлждөс
  • Шархны арчдас
  • Өтгөний арчдас
  • Шулуун гэдэсний арчдас
  • Хошногоны хуниасны арчдас
  • Шээсний сорьц
  • Шээсний сүвний арчдас
  • Үтрээний арчдас
  • Умайн хүзүүний сувгийн арчдас
  • Цусны өсгөврийн сорьц
  • Түрхэц
  • Нойтон түрхэц
  • Ийлдэсний сорьц
  • Тархи нугасны шингэн
  • Бронхийн угаадас
  • Цээжний хөндийн шингэн
  • Ходоодны угаадас
  • Цөсний сорьц

Манай лаборторийн онцлог давуу тал:

  • Нотолгоонд суурилсан дэвшилтэт техник технологитой бүрэн автоматжсан тоног төхөөрөмжтэй.
  • Австрали улсын зүүн азийн чанарын гадаад хяналт, Япон улсын Sysmex компанийн чанарын гадаад хяналт, Монгол улсын хэмжээнд явагддаг чанарын гадаад хяналтанд тус тус хамрагдаж үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллаж байна.
  • Дотоод хяналтыг тогтмол явуулдаг.
  • Шинжилгээний хариу түргэн шуурхай гарна.
  • Цахим сүлжээний нэгдсэн системтэй.
  • Үйлчлүүлэгч өөрсдийн хэрэгцээ шаардлагад тохирсон урьдчилан сэргийлэх шинжилгээний багцаас сонголтоо хийх боломжтой.
  • Шинжилгээний хариугаа хаанаас ч цахимаар авах боломжтой.

Г.ХУЛАН

-

Лабораторийн тасгийн эрхлэгч

Х. ОКТЯБРЬ

Анагаах Ухааны Магистр

Лабораторийн Эмч

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

ХАРИУ АВАХ

Шинжилгээний хариу харах

Цэс