ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Ариутгал халдваргүйтгэл

Тус тасагт тархвар судлаач эмч 1, ариутгагч 6, хог хаягдлын менежмент хариуцсан 1 ажилтан ажилладаг бөгөөд эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналт,  төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, эмнэлгийн орчны эрүүл ахуйн стандарт зэрэг зэрэг холбогдох тушаал, заавар, журмын хэрэгжилтийг эмнэлгийн хэмжээнд хангуулах, халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тандалтыг хийж, халдвар эсэргүүцэх дэглэмийг сахиулах, мэргэжил арга зүйгээр хангах, эрсдэл бүхий ажилбаруудын тандалт судалгаа хийх, халдварт өвчин гарч,  тархахаас сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь явуулж, үйлчлүүлэгчдэд  аюулгүй, чанартай  тусламж үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх  зорилготой байгуулагдсан. 

  • Ариутгалын хэсэг 4 ариутгагчтайгаар мэс заслын хагалгааны болон бусад тасгийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг багаж, материалыг хүлээн авч стандартын дагуу угааж, халдваргүйжүүлэн, уурын ба плазмын автоклавт ариутгаж, ариутгалын чанарыг химийн IV-VI зэрэглэлийн индикатор, спортой нян бүхий халуунд тэсвэртэй “Geobacillus stearothermophilus” биологийн индикаторын өнгөний хувиралт, нянгийн устгалаар шалгадаг.
  • Дурангийн кабинет, нян судлалын лабораторид мэргэшсэн ариутгагчид ажиллан, халдвараас сэргийлэх үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
  • Эмнэлгийн орчны гадаргуун халдваргүйтгэл, агаар сэлгэлтийн дэглэмийг мөрдүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээнд Германы Экола фирмийн орчин үеийн ариутгал, халдваргүйтгэлийн 8 төрлийн бодисыг захиалан авч, хэрэглүүлдэг.
  • Эмнэлгийн цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлийг озоны аппаратаар халдваргүйжүүлдэг.
  • Эмнэлгийн тусгай хог хаягдлын 1 ажилтан тусламж үйлчилгээнээс гарсан эрүүл мэндийн байгууллагын халдварын эрсдэлтэй хог хаягдлыг ангиллын дагуу хүлээн авч, зөөвөрлөн, түр байршуулж, Элемент компанид устгуулах үйл ажиллагааг явуулдаг.  

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх