• EN

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Дүрс оношилгоо

Дүрс оношилгооны тасгийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий эмч, техникч, сувилагч нарын баг танд үйлчилж байгаадаа баяртай байна. Бид таны шинжилгээг тохь тухтай орчинд стандартын дагуу, өндөр хүчин чадал бүхий аппарат тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж үйлчилнэ.


Дүрс оношилгооны аппаратууд

  • Компьютерт томографи (CT)
  • Соронзон резонанст томографи (MRI)
  • Рентген аппарат
  • Өнгөт доплер эхо аппарат (хэвлийн, зүрхний, бамбайн, эмэгтэйчүүд)
  • Зөөврийн рентген аппарат (C-arm)
  • Шүдний дэлгэмэл аппарат

Манай эмнэлэгт хийгдэж буй бүх шинжилгээнүүд нь зурган файл байдлаар таны нэр, бүртгэлийн дугаараар эмнэлгийн серверт хадгалагдах бөгөөд та хүссэн үедээ зургаа хальсан дээр буулгуулж, хариугаа хэвлүүлж, CD-нд бичүүлж авч болохоос гадна дараа хийлгэсэн шинжилгээтэйгээ харьцуулж болно. Мөн хэрэв та хүсвэл таны шинжилгээг БНСУ-ын гэрээт эмнэлгийн эмч нараар уншуулж оношийн баталгаажилтыг хийх боломжтой.


Соронзон резонанст томографи


MRI аппарат нь Герман улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Siemens брэндийн 2013 оны загвар болох 1.5T бүхий өндөр хүчин чадалтай Magnetom Essenza аппарат бөгөөд бид уг аппаратыг ашиглан MRI-н шинжилгээг чанарын өндөр түвшинд найдвартай хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Magnetom Essenza загварын MRI аппарат нь DOT+TIM технологийг нэвтрүүлснээр оношилгооны дүрслэлийн чанар сайжирч илүү өндөр нягтралтай болсноос гадна олон талын шинэлэг давуу талуудыг олгосноор бид Монгол улсад анх удаа бүтэн нурууны MRI шинжилгээг хийж байгаа ба доорхи MRI шинжилгээнүүдийг ямар нэг хөдөлгөөний сарнилгүйгээр авч байна.


Тархи


Тархины зөөлөн эдийг бусад шинжилгээнүүдээс илүү дүрслэх чадвартай байдгаараа тархины хавдар, харвалт болон шигдээс, халдварын шинж тэмдэг илэрсэн болон сэтгэц ой тогтоолтыг хямрал үүссэн үед мөн төрөлхийн тархины эмгэгийг илрүүлэхэд өндөр ач холбогдолтой шинжилгээ юм.


Багана нуруу нугас


Хүзүү болон нурууны өвдөлт гар хөлийн саа, саажлийн үед MRI шинжилгээг хийдэг. MRI шинжилгээ нь нугас мэдрэлийн ширхэгүүдийн дарагдал, тэдгээрийн хавдрууд, нугалам, нугалам хоорондын жийргэвчийн эмгэгийг оношлох, эмчилгээний цаашдын тактикийг боловсруулах, мэс заслын болон мэс заслын бус эмчилгээг сонгох, эмчилгээний үр дүнг хянах боломжуудыг олгож байна.


Зөөлөн эд, үе холбоос, булчин


MRI шинжилгээ нь өвдөг, шагай, түнх, бугуй, гарын сарвуу зэрэг бүхий л үений эмгэгийн оношилгоонд өргөнөөр ашиглагддаг. Яс, мөгөөрсөн эд, булчин, шөрмөс холбогч эдийг нарийн тод дүрсэлдэг учир үүгээрээ спортын гэмтэл, насжилттай холбоотой үений бүтцийн өөрчлөлт болон үений үрэвслийн үеийн оношилгоонд хэрэглэн яс болон зөөлөн эдэд үүссэн өвдөлт, хаван, цус хуралтын байрлалыг тогтоон, шалтгааныг тодорхойлж шөрмөс холбоос ба булчингийн жижиг урагдлыг ч тодорхойлох боломжтой. Мөн MRI шинжилгээ нь үенд байрласан далд хавдар, халдварын гаралтай үрэвсэл, төрөлхийн үений гажгийг төвөггүй илрүүлдэг давуу талтай юм.


Компьютерт томографи


Компьютерт томографи аппарат Siemens брэндийн хамгийн сүүлийн үеийн Somatom Emotion загварын аппарат юм. Бид уг аппаратыг ашиглан өндөр зэрэглэлийн зургийн чанар бүхий Комьпютерт томографи шинжилгээг хийж, цуврал зургийг хальсан дээр буулгаж, CD дээр бичиж өгнө. Уг аппаратыг дэлхийн 9000 гаруй институт дээр суурилуулан хэрэглэж буй хамгийн өргөн хэрэглээний аппаратын нэг юм. Fast Care технологийг нэвтрүүлснээр илүү цаг хэмнэж, илүү бага тунгийн ачаалал өгөх боломжтой.


Бид уг аппаратыг ашиглан хүний биеийг 0.5мм-2.0мм хүртэл бага хэмжээгээр зүсэн эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой. Компьютерт томографи шинжилгээ нь гэмтлийн үе дэх гавал тархины болон биеийн бүх л хэсгийн ясны хугарал цууралт мултрал, тархин дахь цус хуралтыг оношлох чухал ач холбогдолтой.


Мөн биед хавдар байгаа эсэх, нэгэнт оношлогдсон хавдрын байрлал, хамрах хүрээ, тархац, ургалтын явцыг тодорхойлох, мэс засал, хими, туяа эмчилгээний явцыг хянах чухал шинжилгээ юм. Үүнээс гадна шалтгаан тодорхойгүй байнгын өвдөлт, шарлалт, олон хоногийн халууралт, цус алдалт, сүрьеэгийн үед оношилгооны ач холбогдолтой.


Рентген аппарат


Titan 2000М дижитал болон AGFA DX-D 400 аналог рентген аппаратуудыг ашиглан рентген шинжилгээг хийж байна. Хүний биеийн толгой, хүзүү, цээж, хэвлий, нуруу, мөчдүүдийн яс болон дүрс оношилгооны ерөнхий шалтгааныг тодруулахад ашиглагддаг учир Titan 2000M аппарат нь өндөр хүчин чадалтай зураг боловсруулах нарийн үйл ажиллагааны дижитал рентген аппарат юм.


Зураг боловсруулах тоон системийн ашигладаг учир эмгэгийг илүү нарийн нягтаршил сайтай харуулж ингэснээр эмчид оношийг тодруулахад чухал нөлөө үзүүлнэ. Зураг авахуулах явцад харьцангуй бага тун ашигладаг учир өвчтөнд шингэх хор бага, зургийг авах болон боловсруулах үйл явц хурдан явагддаг тул өвчтөнд хүлээлт үүсгэхгүйгээр найдвартай сайн зураг гарган өгдөг.


Тус аппаратыг ашиглан доод мөчдийн болон аарцаг ясны бүтэн зургийг гаргаж байгаа бөгөөд ингэснээр доод мөчдийн тэгш хэм, хөлний урт богиныг оношлох боломжтой болж байна.


Дуран


Өндөр мэргэшсэн туршлагатай эмч, сувилагч нар хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үеийн оношилгоо, эмчилгээг сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд найдвартай, сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна. Аппаратны загвар: Япон улсад үйлдвэрлэгдсэн PENTAX брэндийн EPK-i5000 загварын Дурангийн иж бүрдэл.


Хийгдэж буй шинжилгээ:

  • Оношилгооны дуран – Diagnostic endoscopy
  • Хоол боловсруулах дээд замын дуран – Upper GI endoscopy
  • Хоол боловсруулах доод замын дуран – Lower GI endoscopy
  • Эдийн шинжилгээ-Biopsy
  • H-pylori тест – Urease-sensitive test

Эмчилгээний дуран – Therapeutic endoscopy

  • Хоол боловсруулах дээд замын том хэмжээтэй болон хүндэрсэн шархны эмчилгээ, хяналт
  • Элэгний хатуурлын хяналт, хүндрэлийн үеийн эмийн эмчилгээ
  • Нойр булчирхайн хурц болон архаг үрвэслийн сэдрэлийн үеийн эмийн эмчилгээ
  • Хордлогын шалтгаант элэгний үрэвслийн эмийн эмчилгээ
  • Элэгний архаг үрэвслийн ( вирусын болон бусад шалтгаант ) эмчилгээ, хяналт

Давуу талууд

  • Дурангийн ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ зориулалтын төхөөрөмжинд тусгай бодисоор хийгддэг тул халдвар дамжих аюул байхгүй.
  • Залгиурын мэдээ алдуулалт гурван үе шатлалаар найдвартай, эм бэлдмэлээр хийгддэг.
  • Дурангийн шинжилгээг ерөнхий мэдээ алдуулалт дор хийлгэх боломжтой.
  • Шаардлагатай тохиолдолд нэмэгдэл шинжилгээ, эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой.

Шинжилгээнд бэлдэх дараалал

  • Эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөж, хийлгэх дурангийн  шинжилгээний төрлөө сонгоно
  • Шинжилгээний өмнөх орой 19 цагаас хойшоо хоолоо сойно, бага хэмжээний ус ууж болно
  • Шинжилгээнд орох өглөө хоол идэхгүй, шингэн юм уухгүй
  • Даралт бууруулах, зүрхний болон бусад эм уудаг бол өглөөний 6 цагаас өмнө ууна


О.ГАНХУЯГ

Дүрс Оношилгооны Эмч, Кл Профессор

Дүрс Оношилгооны Тасгийн Эрхлэгч

О.НЭРГҮЙ

Хүний Их Эмч

Дүрс Оношилгооны Эмч

Э.НАСАНБАЯР

Хүний Их Эмч

Дүрс Оношилгооны Эмч

Н.ДҮҮРЭНБИЛЭГ

Анагаах Ухааны Магистр

Дүрс Оношилгооны Эмч

Г. МӨНГӨНБАГАНА

Анагаах Ухааны Доктор

Дүрс Оношилгооны Эмч

Э. НАМУУН

Хүний Их Эмч

Хэт Авиа Оношилгооны Их Эмч

Ё. МӨНХТУЯА

Хүний их эмч

Дотор, Хоол Боловсруулах Эрхтэн Судлал, Дурангийн Эмч

Ц.БУДЖАВ

Хүний их эмч

Дотор, Хоол Боловсруулах Эрхтэн Судлал, Дурангийн Эмч

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

ХАРИУ АВАХ

Шинжилгээний хариу харах

Цэс