ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Урьдчилсан сэргийлэх үзлэг оношилгоо
2023.06.23
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион явуулахад баримтлах үндсэн чиглэл
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь
- Төрөлжсөн багцын сонголтоор хийгдэх хувь хүний урьдчилан сэргийлэх үзлэг
- Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг гэсэн хоёр хувилбараар явагдана
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт үед нь илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах, улмаар өвчлөгсдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад авч системтэй эмчлэн эрүүлжүүлэхэд чиглэгдсэн манай эмнэлэг үйлчилгээний нэгэн чухал чиглэл гэж үзэн доорх чиглэлүүдийг баримтлан ажиллаж байна.
Үүнд:
1. Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаал шийдвэр, журмуудыг удирдлага болгон Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж тэдний итгэл найдварыг алдалгүй, тогтвортой хамтран ажиллах
2. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандан урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
3. Эмнэлгийнхээ давуу талыг сурталчлах:
- Эмнэлгийн орчин нөхцөл, тав тухтай байдал
- Эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийн хангамж
- Эмч, мэргэжилтнүүдийн чадамж
- Шинжилгээ оношилгооны чанар, өндөр магадлал зэргийг зөв ойлгуулах:
4. Үйлчлүүлэгч байгууллагын санал хүсэлтийг сонсох, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний багцын сонголт хийх боломжийг олгох
9. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үзүүлэлтүүдэд үндэслэн тухайн ажилтан ажил, мэргэжилдээ тэнцэх эсэхийг мэргэжлийн эмгэг судлахуйн нарийн мэргэжилтэн мэргэжлийн үүднээс шийдвэрлэж зөвлөгөө өгөх, үндсэн байгууллагатай нь мэдээлэл солилцож хамтран ажиллах
10. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн хортой, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, мэргэжлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх
11. Үзлэг явагдаж дуусахад үзлэгийн нэгдсэн дүгнэлт гарган зөвлөгөө өгөх
15. Эмнэлгийн урьдчилан сэргийлэхийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгч нар хүлээгдэлгүй үйлчлүүлэхэд чиглэгдсэн шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэх
Ийнхүү дээр дурдсан чиглэлүүдээ баримтлан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулан ажиллаж буй болно.