ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Сэргээн засах, уламжлалт эмчилгээ

Сэргээн засах, уламжлалт эмчилгээний тасаг нь нуруу нугас, үе мөчний хагалгааны өмнөх болон дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээг хослуулан хийдгээрээ өвчний эдгэрлийн хугацааг богиносгож, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг 100%, сэтгэлд нийцсэн, хөдөлмөрийн чадварыг хурдан сэргээдгээрээ онцлог юм. Манай хамт олон нь орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

  • Нуруу нугасны эмгэг болон хагалгааны өмнөх ба дараах сэргээн засах эмчилгээ
  • Үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх ба дараах сэргээн засах эмчилгээ
  • Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээ
  • Цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээ
  • Нүүрний саа, саажилт болон бусад эмгэгийн үед доорх эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ

Нуруу нугас, үе мөчний эмгэгийн дараах сэргээн засах эмчилгээний давуу тал

  • Мэргэшсэн чадварлаг хамт олон
  • Стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээ
  • Орчин үеийн тоног төхөөрөмж
  • Тав тухтай тохилог орчинд эмчилгээ үйлчилгээ

Физик эмчилгэ

Нуруу нугас, үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээнд хүн тус бүрд тохирсон дасгал, хөдөлгөөнийг мэргэшсэн хөдөлгөөн засалч нар хийж байна.


Уламжлалт эмчилгээ

Нуруу нугас, үе мөчний эмгэг болон хагалгааны өмнөх, дараах үе, гэмтэл, цус харвалтын дараах эмчилгээний үед уламжлалт анагаах ухааны эмчилгээг орчин үеийн анагаах ухааны эмчилгээтэй хослуулан хийж гүйцэтгэж байна.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх