ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Чих, хамар, хоолой
2023.06.26
Чих хамар хоолойн кабинет нь орчин үеийн оношилгооны багаж тоног төхөөрөмж болох Cолонгос улсын “Medstar” брэндийн “ дуран ашиглан чих хамар хоолойн эмгэгүүдийг оношилж,эмчлэн эрүүлжүүлэх,зөвлөгөө өгөх мөн мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хийж байна. Дараах тусламж, үйлчилгээг үзүүлж байна:
Оношилгоо:
- Чихний дурангийн оношилгоо,эмчилгээ
- Хамрын хөндийн дурангийн оношилгоо,эмчилгээ
- Төвөнхийн дурангийн оношилгоо,эмчилгээ
- Сонсголын бичлэг
Эмчилгээ болон мэс ажилбар:
- Хамрын хатиг нээх
- Хамрын таславчын буглаа нээх
- Хамраас гадны биет авах
- Хамрын шинэ хугарал засах
- Хамрын гадна шархны анхдагч цэгцлэлт хийх
- Хамрын цус алдалтыг электрокоагуляциар тогтоох
- Хамрын цус алдалтыг өмнөд болон арын чихээсээр тогтоох
- Хамрын лазер шарлага
- Хамрын самалдагт тариа хийх
- Хамрын хэсгийн эмчилгээ
- Залгиур,төвөнхийн хэсгийн эмчилгээ
- Утлага
- Чихний хатиг буглаа нээх
- Чихний ойролцоох буглаа нээх
- Чих угаах
- Чихнээс гадны биет авах
- Чихний сэтэрхий оёх
- Чих цоолох/12-с дээш/
- Чихний хэсгийн эмчилгээ
- Чихний лазер эмчилгээ
- Хэнгэргэн хальсны шинэ гэмтэлд зориулалтын наалт наах
- Чихний шарханд анхдагч цэгцлэлт хийх
- Хамрын доод самалдаг тайрах
- Хамрын самалдагт электрокоагуляци хийх
- Хамрын хөндийн полип авах
- Хамрын таславч тэгшлэх
- Хамрын ясны хуучин хугарал засах
- Хамрын гадна хэлбэр засах гэх мэт эмчилгээ болон мэс ажилбар хийгдэж байна.