ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Мэдрэл

2023.06.23

Грандмед эмнэлгийн Мэдрэлийн тасаг нь насанд хүрэгчдийн төвийн болон захын мэдрэлийн эмгэгийг нейрофизиологи болон нейрорадиологийн оношилгооны орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын батлагдсан стандартын дагуу хурдан шуурхай үзүүлж байна. Үүнд

  • Эпилепсийн уналт таталт: Байнга давтагдах уналт таталт, үе мөч таталтын шалтгааны оношилгоо, эмчилгээ
  • Тархинд цус харвалт: Тархины шигдээс, тархинд цус харвалт, төвийн болон захын саа саажилт болон хэл ярианы эмгэгийг ялган оношлох
  • Хөдөлгөөний эмгэгүүд: Гар чичрэх /салганах/, паркинсоны өвчний оношилгоо, эмчилгээ
  • Захын мэдрэл болон булчингийн өвчин: Гар хөл  бадайрах, булчингийн хүч алдах, булчин агших, нүүр татах, нүдний давхраа унжих зэрэг өвчний шалтгааныг оношлох, эмчлэх
  • Хүзүү, нурууны цочмог болон архаг өвдөлтийг оношлох, эмчлэх
  • Толгойн өвдөлт: Хурц болон байнгын толгой өвдөлтийн ялган оношилгоо, эмчилгээ
  • Нойргүйдэл: Нойр хүрэхгүй байх, унтаж байхдаа татах, өдрийн цагаар хэтэрхий нойрмоглох, унтаж байхдаа амьсгал тасалдах зэргийн шалтгаан оношийг тодруулж эмчлэх
  • Сэтгэл түгшил, стресст өртөх үеийн үзлэг, зөвлөгөө өгөх
  • Толгой эргэх өвчний шинж тэмдэг: Тэнцвэр алдалт, толгой эргэлтийн шалтгааныг оношлох, эмчлэх
  • Мэдрэлийн системийн үрэвсэл: Өндөр халуурах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг бүхий мэдрэлийн тогтолцооны халдварт өвчин эмгэгийг ялган оношлох, эмчлэх

Мэдрэлийн тасгийн нарийн мэргэжлийн эмч нар нь мэдрэлийн тогтолцооны аливаа өвчин эмгэгээс  урьдчилан сэргийлэх, оношлох, үйлчлүүлэгчийг тав тухтай орчинд хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээнд хамрагдах, эмчийн хяналтад орох зэрэг тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд стандартын дагуу үзүүлж байна. 

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх