ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Дотоод шүүрлийн эмгэг судлал

Сүүлийн жилүүдэд манай орны хүн амын дунд чихрийн шижин өвчний тархалт ихэсч байгаа бөгөөд ард иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Диабетийн төвийг нээн ажиллуулж байна. Тус төв нь амбулаториор болон хэвтэн үйлчлүүлж буй хүмүүс, өөрийн төвийн хяналтанд хамрагдсан үйлчлүүлэгч нартай эргэх холбоогоор эмчийн үзлэг, шинжилгээ, сургалт, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Диабетийн төв нь та бүхэнд дараах эмгэгүүдийн талаар үзлэг, зөвлөгөө өгч үйлчилнэ.

  • 1-р хэлбэрийн чихрийн шижин
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин
  • Шинж тэмдгийн чихрийн шижин
  • Жирэмсний үеийн чихрийн шижин
  • Дотоод шүүрлийн бусад өвчлөл

Чихрийн шижин болон дотоод шүүрлийн эмгэг судлалын цогц үйлчилгээнд

  • Эмийн болон эмийн бус эмчилгээ
  • Чихрийн шижин өвчний төрөлжсөн нарийн мэргэжлийн баг хамт олны тусламж үйлчилгээ
  • Хяналт, сургалт, зөвлөгөө
  • Баатарван рашаан сувилал, амралтын цогцолбор

Мөн диабетийн төвийн хяналтын үйлчлүүлэгч нарт системчилсэн үзлэг, сургалт, идэвхтэй хөдөлгөөн, хөдөлгөөн засал, фитнесс, бассейн, сэтгэл зүйн хичээл, үйлчлүүлэгчдийн уулзалт , хоол шим тэжээлийн талаарх цогц сургалтыг өгч, зөвлөгөөнд хамруулна.

Хэрвээ та илүүдэл жинтэй, таргалалттай, жингээ хасах тал дээр зөв арга хэмжээ авч чадахгүй байгаа бол танд өндөр мэргэшсэн, нарийн мэргэжлийн эмч нар дотоод шүүрлийн эмгэг, мэдрэл, бөөр, нүд, шүд амны хөндий, зүрх судасны эмч, хоол зүйч, сэтгэл засалч, хөдөлгөөн засалч зэрэг чадварлаг баг хамт олон танд үйлчлэхэд бэлэн байна.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх