• EN

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Ерөнхий мэс засал

Ерөнхий мэс заслын баг хэвлийн хөндийн мэс заслыг нээлттэй болон дурангийн аргаар стандартын дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Эмчилгээ, үйлчилгээг амбулатори болон станционараар явуулж, ерөнхий мэс заслын тусламжийг дараах чиглэлээр хийж байна.

  • Дотоод шүүрэл
  • Хэвлийн хана
  • Цээжний хөндий
  • Зах хязгаарын судасны эмгэгүүд болон жижиг мэс ажилбаруудыг нээлттэй болон дурангийн аргаар
  • Хоол боловсруулах систем
    Үүнд: 
  • Мухар олгойн бүх төрлийн мэс засал / Дуран ба нээлттэй арга /
  • Цөсний замын мэс засал /Цөсний замын саад арилгах, Т-гуурс байрлуулах, нарийн гэдэстэй залгах /
  • Цөсний хүүдий нээлттэй ба дурангийн аргаар авах
  • Ходоод хэсэгчлэн болон бүтэн тайрах
  • Түгжрэлийн мэс заслууд / Бүдүүн, нарийн гэдэс тайрч залгах ба наалдац салгах /
  • Липом, Фиброма бусад арьсан доорхи зөөлөн эд авах мэс засал
  • Хөхний архаг ба цочмог буглаа нээх
  • Хэвлийн хөндийн буглаа авах мэс засал
  • Мэс заслын дараахь ивэрхий тороор болон өөрөөр нь нөхөх
  • Бүх төрлийн ивэрхий /Цавины ивэрхий, Хүйсний ивэрхий/
  • Элэгний эмгэгүүдийн үеийн мэс засал /Бэтэг, Буглаа, Уйланхай/
  • Нойр булчирхайн эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Дэлүүний эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Ясны  идээт үрэвслийн мэс засал
  • Чихрийн шижингийн гаралтай мөчдийн эмгэгүүдийн үеийн мэс засал
  • Зөөлөн эдийн гаралтай бүх төрлийн идээт үрэвслийн мэс засал
  • Цээжний хөндийн мэс заслууд

Давуу тал

  • Чадварлаг баг
  • Орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл
  • Найдвартай, үр дүнтэй эмчилгээ
  • Зөвхөн нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүд ашиглах
  • 24 цагийн үйлчилгээ

Бөөр шээсний замын мэс засал

Бөөр шээсний замын төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу нээлттэй болон уроэндоскопи, хэвлийн дурангын аргаар үзүүлж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээ, үзлэг оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөг Даваа – Баасан 08:30-17:00, Бямбад 09:00-14:00 хүртэл үзүүлнэ.

Үүнд:

  • Хэвлийн хөндийн дурангаар бөөр бүтэн авах, хэсэгчлэн тайрах, бөөрний уйланхай, усжилтын мэс заслууд
  • Бөөр шээсний замын дурангийн тусламжтай хийгдэх бөөрний усжилт, бөөр шээсний замын чулуут үрэвсэл, бөөр шээсний замын гаж хөгжилт, нарийсалт засах мэс заслууд
  • Нээлттэй болон дурангийн аргаар бөөр шээсний замын хавдрын болон гаж хөгжилтийн үед хийгдэх мэс заслууд
  • Түрүү булчирхайн хортой болон хоргүй томролын үед хийгдэх дурангийн болон нээлттэй мэс заслууд
  • Эр, эм бэлэг эрхтний гаж хөгжилтийн үеийн мэс заслууд
  • Эр бэлэг эрхтний тээрхийн арьс авах болон төмсөг, дайвар, хуухнаг, төмсөгний судасны гажгийг засах мэс заслууд
  • Давсаг сойх, хярзан өндөрлөх, умайн унжилт засах мэс заслууд
  • Давсаг цоолж байнгын гуурс байршуулах гэх мэт ажилбарууд хийнэ

Бүдүүн шулуун гэдэсний мэс засал

Бүдүүн шулуун гэдэсний төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөөг амбулаториор үзүүлж байна. 

Үүнд:

  • Бичил мэс ажилбарууд / шулуун гэдэсний амсар хэсгий арьсан унжилага, ургацаг, буглаа, шамбарамын үеийн хатаах тариа /
  • Шамбарамын мэс засал / уламжлалт болон РРН аппарат, НАL-RAR, rubber band/
  • Хурц хэлбэрийн хошного шулуун гэдэсний буглаа/парапроктит/
  • Архаг хэлбэрийн хошного шулуун гэдэсний идээт цорго
  • Архаг урагдал
  • Шулуун гэдэсний дотор салстын урвалт
  • Архаг язрал, урагдал
  • Шулуун гэдэсний ургацаг
  • Шулуун гэдэсний амсар хэсгийн нарийсал засах/пластик хагалгаа/

Л. МИШИГДОРЖ

АУ-ны Магистр, Кл Профессор

Мэс Заслын Тасгийн Эрхлэгч, Мэс Заслын Тэргүүлэх Зэргийн Эмч

Ч. БУЛГАН

Анагаах Ухааны Магистр

Ерөнхий Мэс Заслын Тэргүүлэх Зэргийн Эмч

Б.АЛТАНХУЯГ

Анагаах Ухааны Магистр

Ерөнхий Мэс Заслын Эмч, Ахлах Зэргийн Эмч

Д.ЭНХБАЯР

Бөөр Шээсний Замын Мэс Заслын Эмч

Бөөр Шээсний Замын Мэс Заслын Эмч, Мэс Заслын Ахлах Зэргийн Эмч

Б. БАЯНДҮҮРЭН

Хүний Их Эмч

Ерөнхий Мэс Заслын Эмч

Б. БАТБААТАР

Прохтологийн Эмч

Бүдүүн, Шулуун Гэдэсний Мэс Заслын Эмч

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

ХАРИУ АВАХ

Шинжилгээний хариу харах

Цэс