• EN

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Нуруу нугасны мэс засал

Гранд Мед эмнэлэгийн нуруу нугасны мэс заслын эмч нар оношилгоо, эмчилгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж, технологи ашиглан нуруу нугасны бичил мэс заслыг олон улсын стандартын дагуу, дэлхийн түвшинд хийж байна.


Мэс заслын үед болон дараа өвчтөнд гарч болох эрсдэлийг бууруулж, хамгийн жижиг зүслэгээр орчин үеийн техник, технологи ашиглан өндөр ур чадвартай эмч нарын багаар хагалгаа хийх тохилог орчин бүрдүүлсэн нь бидний амжилтын үндэс юм. 


Мэс заслаас үлдсэн сорви, гэмтлийг багасган, хамгийн дээд зэргийн сэтгэл ханамжийг бэлэглэхийн төлөө бид бүх хүч чадлаа дайчлан ажиллаж байна.


Нуруу нугасны бичил мэс заслын давуу тал

  • Зүслэг бага
  • Судас, мэдрэл, булчин гэмтэл бага
  • Халдвар авах эрсдэл бага
  • Мэс заслын дараах өвдөлт бага
  • Хэвтэн эмчлүүлэх хугацаа богино
  • Шархны эдгэрэлт хурдан
  • Хөдөлмөрийн чадвар сэргэлт хурдан
  • Өндөр настай хүмүүсд хийх боломжтой

Хийгдэж буй хагалгааны төрлүүд

  • Нурууны дурангийн бүх төрлийн хагалгаа
  • Нуруу нугасны бичил мэс засал
  • Жийргэвч солих, бэхэлгээ хийх
  • Дискний ивэрхийтэй холбоотой бүх төрлийн хагалгаа
  • Нугасны болон ёзоорын хавдар авах хагалгаа
  • Нугасны сувгийн нарийслыг засах хагалгаа
  • Хүзүүний хагалгаа
  • Гэмтлийн үеийн нуруу нугасны хагалгаа (биоцемент,бэхэлгээ)


Б.НУРБЕК

Мэс Заслын Ахлах Зэргийн Эмч, АУ-ны Магистр

Нуруу нугасны мэс заслын тасгийн эрхлэгч

Э.САРУУЛ

Анагаах Ухааны Магистр

Нуруу Нугасны Мэс Заслын Эмч

Б. БАТСҮХ

Мэс Заслын Эмч

Нуруу Нугасны Мэс Заслын Эмч

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

ХАРИУ АВАХ

Шинжилгээний хариу харах

Цэс