Бидний тухай

Best of Mongolia 2014 Олон нийтийн цахим санал асуулгаар ''ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ''

Монголын хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан  Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын дунд ард түмний цахим санал асуулгад үндэслэн шалгаруулдаг “Best of Mongolia” арга хэмжээнээс Грандмед Эмнэлэг Шилдэг Эмнэлэг-ээр шалгарсан. 

Grand Expo 2015 Үндэсний бизнес фестиваль ''ГРАН ПРИ'' ШАГНАЛ

Монголын маркетинг менежментийн хүрээлэнгээс 2008 оноос хойш зохион байгуулсан “Гранд Экспо” Үндэсний бизнес фестивальд Монголын бизнесийн салбар бүрт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шилдэг технологи нэвтрүүлэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, Монгол улсынхаа татварын сан хөмрөгт өөрийн бодитой хувь нэмрийг оруулж байгаа шинэ үеийн шилдэг компаниудыг тодруулдаг арга хэмжээнээс Грандмед Эмнэлэг Гран При шагнал хүртсэн. 

Best of Mongolia 2015 Олон нийтийн цахим санал асуулгаар ''ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ''

Монголын хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “Best of Mongolia” арга хэмжээнд Монголын томоохон байгууллагууд оролцсон ба 64 номинацид 1400 гаруй байгууллага өрсөлдөж давхардсан тоогоор 1 сая орчим хэрэглэгч 500 мянган саналыг өгч салбар бүрийн шилдгүүдийг тодруулсан. Шалгаруулалтанд тухайн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, хөгжил, шинийг санаачилсан байдал зэргийг харгалзан үзэн өргөмжилдөг ба Грандмед Эмнэлэг Шилдэг Эмнэлэг-ээр шалгарсан. 

Эрүүл мэндийн барилга шалгаруулах ёслолын арга хэмжээ "ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ, СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР"

Форбес сэтгүүлээс жил бүр зохион байгуулагддаг шилдэг Эрүүл мэндийн барилга шалгаруулах ёслолын арга хэмжээ “Шилдэг эмнэлэг, сувиллын цогцолбор” шагнал хүртсэн.

Best of Mongolia 2015 ''ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ'' ''ГРАН ПРИ'' ШАГНАЛ

Монголын хэвлэл мэдээлэл, бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулсан “Best of Mongolia” арга хэмжээн нь хэрэглэгч, олон нийтээс шууд үнэлгээ авдагаараа онцлогтой.  Салбар салбарын оны шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулдаг энэхүү арга  хэмжээнд цахим санал асуулгаар 650 гаруй байгууллагаас хэрэглэгч, олон нийтээс хамгийн өндөр санал авсан Грандмед Эмнэлэг Шилдгийн Шилдэг Эмнэлэг-ээр шалгарсан. 

Олон улсын чанарын шаардлага хангасан эмнэлэг

2016 оны 3 сарын 20-ны өдөр Швейцарийн Женев хотод жил бүр зохион байгуулагддаг “Century International Quality Era Award” Олон улсын чанарын зэрэглэлийн шагнал гардуулах арга хэмжээнд дэлхийн 60 гаруй орны салбар бүрийн компаниуд оролцож Грандмед Эмнэлэг “International Gold Quality Hospital” буюу “Олон улсын чанарын шаардлага хангасан эмнэлэг-ээр шалгарсан.

Оксфорд хотноо байрлах Сократын комисс болон Европийн Бизнес Ассемблей

Их Британы Оксфорд хотноо байрлах Сократын комисс болон Европийн Бизнес Ассемблей нь Жигүүр Гранд Группын харьяа Гранд Мед Эмнэлгийн хамт олны гаргасан ололт амжилт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнтэй удирдлагын баг болон оновчтой менежментийг үнэлж Бүсийн Шилдэг Компаниар шалгарууллаа. 

Оксфордын Сократын Комисс нь дэлхийн өнцөг булан бүрд эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж буй компани, корпорациудийг үнэлж, салбар салбарын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдын хооронд холбоо тогтоох үүрэгтэй юм. Бүсийн шилдэг компани шагналыг 2000 оноос эхлэн олгож ирсэн ба улс улсын тэргүүлэх компаниудыг холбож дэлхийг хамарсан хамтын ажиллагааны сүлжээ байгуулах зорилготой юм.

Монгол улсын эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын талархал

Грандмед Эмнэлэг нь төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, төр хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэхэд анхаардаг төдийгүй, эх орондоо эмчлэгдэх боломжгүй байсан Нугасны мэдрэлийн ёзоорын дарагдал өвчний мэс заслыг анх удаа хийж, эмчилгээний амжилт 92-98 хувьд хүрч, Олон улсад тэргүүлж, Эрүүл мэндийн салбарын манлайлагч хэмээн өргөмжилж Монгол улсын Засгийн газрын шагнал буюу Монгол улсын Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын талархлаар шагнагдсан.

Excellence in Quality буюу Төгс чанар олон улсын хурал Грандмед эмнэлэг - ''БҮСИЙН ШИЛДЭГ КОМПАНИ'' ''Жигүүр Гранд Групп'' - ийн ерөнхийлөгч Д.Баттөр ''ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР''

"Excellence in Quality" буюу "Төгс Чанар" Oлон улсын хурлыг Европын Бизнес Ассамблей (Их Британи), Оксфордийн Эрдэм шинжилгээний нийгэмлэг (Их Британи), Европын эрүүл мэндийн холбоо (Бельги) хамтран 2017 оны 7 сарын 3-ны өдөр Швейцарь улсын Люцерн хотноо зохион байгуулсан "Excellence in Quality" хурлыг Швейцарь улсын Люцерн хотноо зохион байгуулсан ба 58 орны 200 гаруй бизнесийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд оролцсон. Энэхүү олон улсын хурлаас Жигүүр Гранд Группийн харьяа Грандмед Эмнэлэг "Бүсийн Шилдэг Компани" шагналыг хүртсэн. Грандмед Эмнэлгийн үндэсний заx зээлд эзэлж буй байр суурь, гадаад харилцаагаа хөгжүүлэн, олон улсын хуралд оролцож үнэлэгдсэн байдал, эмч мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өрсөлдөх чадвар болон шилдэг технологи  зэргийг үнэлж уг шагналыг хүртсэн. Түүнчлэн Жигүүр Гранд Группийн үндэсний эдийн засагт эзэлж буй хүчтэй байр суурь, 2009 оноос хойш Монгол улсын Эрүүл мэндийн салбарт (эмнэлэг, сувилал) оруулсан хөрөнгө оруулалт, бизнес нэр хүнд зэргийг үнэлж  Жигүүр Гранд Группийн ерөнхийлөгч Дашбалжирын Баттөрт "Оны шилдэг менежер" шагналыг олгосон

''Grand 50” арга хэмжээ ''ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ЭМНЭЛЭГ'' ''ГРАН ПРИ'' ШАГНАЛ


Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн '
Grand 50' арга хэмжээ 2018 оны 12 сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа салбар бүрийн топ байгууллагуудаас оны шилдэгийн шилдгийг тодруулдаг ёслолын арга хэмжээнээс Эрүүл мэндийн салбарын шилдгээр Грандмед эмнэлэг тодорч, “Гран При” шагналын эзэн боллоо.

Олон нийтийн санал асуулгаар “ХЭРЭГЛЭГЧДЭД ИТГЭМЖЛЭГДСЭН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”

'ХЭРЭГЛЭГЧДЭД ИТГЭМЖЛЭГДСЭН

ШИЛДЭГ ХАМТ ОЛОН'


Монголын эрүүл мэндийн салбарын хэрэглэгчдийн эрхашгийг хамгаалах нийгэмлэгээс жил бүр 5000 иргэдийн дунд судалгаа явуулж, үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ ээлтэй, шилдэг эмнэлэг, хамт олныг шалгаруулах санал асуулгыг явуулдаг. Тус санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь Грандмед Эмнэлгийг шилдгээр нэрлэсэн ба 'Хэрэглэгчдэд Итгэмжлэгдсэн Шилдэг Хамт Олон' шагналыг хүртсэн. 

АНУ-ын Лас Вегас хот The European Society for Quality Research ''ЧАНАРЫН ШИЛДЭГ УДИРДЛАГА''

2018 оны 12 сарын 5-ны өдөр АНУ-ын Лас Вегас хотод болсон The European Society for Quality Research байгууллагын Олон улсын хурлын үеэр Грандмед эмнэлэг Best Quality Leadership Award хүртсэн. 

“Medical Awards-2019” “ШИНЭ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Medical Awards-2019” оны шилдгийг шалгаруулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2019 оны 12-р сарын 26-ны өдөр Кемпински зочид буудалд зохион байгуулагдаж “Шинэ технологи, инноваци нэвтрүүлэгч байгууллага” номинацид “Грандмед” эмнэлэг нэр дэвшин шалгарч “Алтан цом” гардан авлаа.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх