Мэдээ, мэдээлэл
Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
2021.01.22
Хэрэв та манай эмнэлгийн дурангийн тасгаар үйлчлүүлэхээр бол дараах зөвлөмжийг хүргэж байна. Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
- 7700-0066 лавлах утсанд холбогдож шинжилгээний цаг захиална.
- 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээтэй байх шаардлагатай.
- Шинжилгээний өгөхөөс нэг өдрийн өмнө ирж гэдэс цэвэрлэх бодис, заавар авна.
- Шинжлүүлэхээс нэг өдрийн өмнө ирж нойрсуулагч эмчид үзүүлнэ
- Шинжлүүлэх өглөө нэг цагийн өмнө ирж унтуулгын бэлтгэл хийнэ.
- Унтуулгатай дурандуулах тохиолдолд тухайн өдрөө чухал шийдвэр гаргахгүй, хурал зөвлөгөөнд суухгүй, ганцаараа замын хөдөлгөөнд оролцохгүй, тээврийн хэрэгсэл жолоодохгүйг анхаарна уу.
Амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлье.
Маскаа зүүе!
Гараа угаая !
Зай баръя!
info@grandmed.mn
Утас : 77000066