Мэдээ, мэдээлэл

Өнөөдөр СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР. Энэ жил тус өдрийг ''Цаг явсаар байна'' уриатайгаар сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулж байна.

2021.03.24

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь СҮРЬЕЭ өвчин. Жил бүр дэлхий дээр 10 сая хүн сүрьеэгээр өвчилж 1.8 сая хүн нас барж байна. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт.
2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал.
3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.


Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх