• EN

Мэдээ, мэдээлэл

Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээний 7-р хурал 2020 оны 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2020.11.02

Грандмед эмнэлгийн Эрдэм шинжилгээний 7-р хурал 2020 оны 10-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлын эмхэтгэлд нийт 31 судлаачдын оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн бүтээл нийтлэгдсэнээс 12 илтгэгчийн судалгааны бүтээл хэлэлцэгдэж шилдгүүдээ шалгарууллаа.
Шилдэг постер илтгэлээр Грандмед эмнэлгийн мэс заслын эмч Б.Баяндүүрэнгийн “Цөсний ерөнхий цоргын чулуужих өвчний үед чулууг авч Т гуурс тавих мэс заслын эмчилгээний үр дүн” сэдэвт судалгааны ажил шалгарч, О.Амгаланхүүгийн “Транексамын хүчлийг өвдөгний хиймэл үе солих мэс засалд хэрэглэсэн судалгааны үр дүн”, Б.Төгөлдөрийн “Өвдөгний үений тэнхлэг засах мэс заслын дараах эрт үеийн үр дүн” сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус шилдгээр тодорлоо.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон эрхэм хүндэт эрдэмтэн, эмч судлаачдын эрдэм номын ариун цагаан үйлс арважин, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

ХАРИУ АВАХ

Шинжилгээний хариу харах

Цэс