Н. ГАНСҮХ

Грандмед Эмнэлгийн Дарга, Анагаах Ухааны Доктор, Профессор

  • 1985 ОХУ Эрхүү хот АУИС-ийг хүний их эмч
  • 1996 ОХУ Эрхүү хот АУ-ны Магистр
  • 2000 ОХУ Эрхүү хот МДИ-д АУ-ны Доктор

ЗӨВЛӨГӨӨ

- Танай эмнэлэг сүүлийн үед олон аяныг зохион байгуулсан ба энэний нэг нь Нуруу үений өвчлөлөөс сэргийлье аяныг улс орон даяар хийсэн. Энэхүү аян хэр үр дүнтэй, өгөөжтэй байсан бэ? Энэ талаар яриагаа эхэлье.

- Сайн байцгаана уу? Юуны өмнө эмнэлгээ товч танилцуулья. Манай Гранд Мед эмнэлгийн эрхэм зорилго үйлчлүүлэгчээ дээдэлсэн, чанарыг эрхэмлэгч, аюулгүй эрсдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилладаг. Гол барих тэргүүлэх чиглэл бол нуруу нугасны бичил мэс засал юм. Нуруу нугас, үе мөчний бүх төрлийн оношилгоо, эмийн болон мэс заслын эмчилгээг хийж байна. Манай эмнэлгийн эмч нарын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. Мөн олон улсын эмч нартай хамтран ажилладаг. Жишээ нь: Солонгос, Герман, Энэтхэг улсын эмч нартай хамтран ажиллаж байна. Хагалгааны хувьд авч үзвэл олон үр дүнтэй хагалгаануудыг хийсэн бөгөөд өөр эмнэлэгт хийгдээд тодорхой үр дүнд хүрээгүй, гадагшаа яван эмчлүүлээд эдгэрээгүй зэрэг дахин засаж хийх шаардлагатай хагалгаануудыг амжилттай хийсэн. Нуруу үений аяны тухайд улсын хэмжээнд нийтдээ 10 аймгийн 5000-аад ард иргэд, Улаанбаатар хотын албан байгууллагын 2000 гаруй ажилчдад үзлэг эмчилгээг амжилттай хийсэн. Цаашдаа ч энэхүү аян жил бүр уламжлал болон хөдөө орон нутгийнхаа иргэдэд очиж үзлэг хийгдэх болно.

- Сүүлийн үед хувийн хэвшлийн эмнэлгүүд шат дааралан үүд хаалгаа нээж байна. Гранд Мед эмнэлгийн хувьд эдгээр эмнэлгүүдээс ялгарах онцлог болон давуу тал нь юу вэ?

Манай эмнэлгийн гол ялгарах онцлог бол үйлчилгээ юм. Ямар ч үйлчлүүлэгч манайхаар үйлчүүлээд сэтгэл ханамжийг авдаг. Мөн олон улсын эмнэлгийн стандартад нийцсэн барилга, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж, олон стандартад нийцсэн вакуумжсан хагалгааны өрөө, чадварлаг эмч нарын оношилгоо эмчилгээтэй. Жишээ нь гадны томоохон эмч нар монголын эмнэлгүүдтэй танилцах хөтөлбөрт манай эмнэлэг төлөөлөл болгон сонгогдсон байдаг нь олон улсын жишигт хүрсэнийг илтгэдэг. Мөн манай эмнэлэгт Монголын радиологийн нийгэмлэгийн тэргүүн ажилладаг бөгөөд Азийн радиологийн нийгэмлэгийн гишүүдтэй. Дүрс оношилгооны эмч нараа сургаж бүхий л сургалтуудыг хийдэг ба дүрс оношилгооны төвтэй нь гол ялгарах том давуу тал юм.

-Танай эмнэлэг үе мөчний болон нуруу нугасны яг ямар ямар төрлийн хагалгаануудыг хийж байна вэ?

Нуруу нугасны хагалгаа: Үүнд: Хүзүүний урд болон арын хүрцээр хүзүүний түвшинд нугас дарагдлыг чөлөөлөх, нугалмын их биеийг бэхлэх, дискний эвэрхийг бичил мэс заслын аргаар авч ёзоор чөлөөлөх, нугалмын их биеийг тайрч бэхлэх, бичил мэс заслын аргаар бүсэлхийн диск солих, бүсэлхийн дискийг нээлттэй аргаар солих, нугас дискний ёзоорын хавдрыг авах, бичил мэс заслын аргаар нугалмын хугарлыг ясны цементээр бэхжүүлэх, нээлттэй аргаар нурууны хугарлыг бэхлэх, дурангийн дискний эвэрхийг авах хагалгаануудыг хийж байна. Манай эмнэлгийн хувьд ойрын том зорилтуудын нэг нь нуруу нугасны дурангийн мэс заслыг хөгжүүлэх явдал юм. Үений мэс засал: Үүнд: Дурангийн бүх төрлийн хагалгаа, дурангийн аргаар жийргэвч мөгөөрсийг өөлж авах, чагтан холбоос сэргээх, мөрний шөрмөс сэргээх, үений гадаргууны шөрмөс сэргээх, далны шунтан засах, өвдөг түнхний хагалгаа, хөлийн мурай засах, ясны хугарлын хагалгаа зэргийг хийж байна.

-Гранд Мед эмнэлгийн үйлчилгээний үнэ бусад эмнэлгүүдтэй харьцуулахад ямар вэ?

Манай эмнэлэг бол бусад эмнэлгээс эмчийн үзлэгийн хувьд хамгийн хямд үнэтэй. Шинжилгээ болон хэвтэн эмчлүүлэх тасаг ч мөн адил хямд үнийн бодлого барин ард иргэддээ хүрч ажиллаж байна.

-Цаашид танай хамт олон ямар төрлийн эмчилгээ үйлчилгээг шинээр хийхээр төлөвлөж байна вэ?

Манай эмнэлэг цаашид олон төрлийн эмчилгээ үйлчилгээ хийхээр төлөвлөөд байна. Үүний нэг жишээ нь ангиографийн оношилгоо, эмчлгээг хийхээр төлөвлөөд бэлтгэл ажилдаа орсон байгаа. Жишээлбэл: Зүрх судасны бүх төрлийн оношилгоо эмчилгээ: Үүнд: Баллон тэлэх, стэнд тавих, цуллаг эрхтнүүдийн хавдрыг оношлох, элэгний болон бөөрний судас бөглөх ажилбар, артерийн венийн оношилгоо, эмэгтэйчүүдийн хортой болон хоргүй хавдар зэргийн оношилгоо эмчилгээг хийнэ.

- Гранд Мед эмнэлгийн хувьд улсын хэмжээнд хэвлийн хөндийн мэс засал, ХУД-ийнхээ дүүүргийнхээ яаралтай тусламжийг даатгалаар хүлээн авдаг болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Цаашид өндөр өртөгтэй мэс заслууд даатгалд хамрагдах уу?

Манай эмнэлэг улсын хэмжээнд хэвлийн хөндийн мэс заслыг хүлээн авдаг болсоноос хойш олон мэс заслуудыг амжилттай хийж байна. Улсын хэмжээний 3-р шатлалын төв эмнэлэгт хийдэг 80 гаруй төрлийн хагалгааг хийж байгаа ба удахгүй өндөр өртөгтэй хагалгаанд хамрагдана.

-Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой өвчлөлүүд ихсэж байна. Та юутай холбоотой гэж үзэж байна вэ?

Энэ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Ард иргэдийн дунд Д витамины дутагдал, гадны импортоор орж ирж буй органик бус хүнсний бүтээгдэхүүн, эмийн зохисгүй хэрэглээ зэрэгтэй холбоотой өвчлөлүүд ихсэж байна. Манай Монгол орон эрс тэс уур амьсгалтай, мөн малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, мах өөх тосны хэт их хэрэглээ зэргээс шалтгаалан тархины судасны хатуурал, чихрийн шижин, таргалалт, даралт ихсэх, тархи болон зүрх судасны өвчнүүд тулай, хоол боловсруулах замын өвчлөлүүд зэрэг нэмэгдсээр байна.

- Шинжилгээнд орох хүн ямар бэлтгэл хийх вэ?

- Тодосгогч тариа хийж зураг авдаг тул хүн өлөн байх ёстой. Мөн шинжилгээнд орохын өмнө тодосгогч бодисын сорилыг манай сувилагч хийж, харшил үгүй эсэхийг шалгана.

- Аливаа байгууллага оршин тогтнох үндэс суурь нь хүний нөөц байдаг. Танай эмнэлгийн хувьд эмч нарынхаа боловсролд хэрхэн анхаардаг вэ?

Том эмнэлэг өсөн хөгжихөд хамгийн чухал хүчин зүйл бол боловсон хүчин бэлтгэх асуудал юм. Эмч нарын ур чадварыг сайжруулах, мэргэжил дээшлүүлэхэд сургалтын бааз чухал байдаг ба манай эмнэлгийн хувьд үүнийг бий болгосон. Мөн эмч нарыгаа гадны эмч нартай хамтран туршлага хуваалцан хамтарч ажиллах тал дээр анхааран ажилладаг.

-Ард иргэддээ зориулан дараагийн аянаа хийхээр төлөвсөн байгаа юу?

Манай эмнэлгийн хамт олон ард иргэддээ зориулан аяныг тогтмол зохион байгуулдаг. Бид аяны хүрээнд ард иргэддээ үзлэг хийхээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох гарцыг чиглүүлж өгдөг. Ямар өвчний үед ямар шинжилгээ өгөх цаашлаад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгдөг. Одоо дараагийн аян буюу үений аян явж байна. Энэхүү аян нь 2 үе шаттай байгаа. Спортын тамирчдад зориулсан багцын хямдралтай аян, нөгөө нь ард иргэдэд зориулсан үений багцын хямдралтай аян хийж байна. Бид дараа дааргийнхаа аяныг шат даралаалтай хийхээр төлөвсөн байгаа ба хоол боловсруулах эрхтэн системийн аян зохион байгууллахаар төлөвлөөд байна.

-Та эрүүл мэндийн салбарыг ямар түвшинд явж байна гэж харж байна?

Манай эрүүл мэндийн салбар сайн муу гэсэн 2 талтай. Сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи нэвтэрснээр эрүүл мэндийн салбар сайжирсаар байгаа. Мөн гадагшаа явах шаардлагагүйгээр эх орондоо хагалгаанд орох боломжтой болж байна. Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжиж ажиллан, даатгалын системийг улсын эмнэлгийн хэмжээнд оруулж өгсөнөөр эрүүл мэндийн салбарт хөгжил дэвшил гарна гэж үзэж байна.

-Төгсгөлд нь та ард иргэддээ хандан юу зөвлөмөөр байна?

Эрүүл мэнд гэдэг бол эрхэм зүйл юм. Тиймээс хувь хүн бүр өөрсдөө эрүүл мэнддээ анхааран эрүүл зөв хооллон, дасгал хөдөлгөөн хийж, жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.