0

Жилийн туршлага

0

Сэтгэл ханамж %

0

Хүнд үйлчилсэн

0

Нийт ажилчид

Мэдээлэл

Бусад Мэдээлэл

2022/01/13

“Грандмед” эмнэлэг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүллээ.

Нэгдүгээр сарын арван гурван буюу Монгол Улс Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт 30-н жилийн ойн өдөртэй давхцан “Грандмед” эмнэлэг Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулалтын гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээний “ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ”-ний чиглэлээр гардаж авсан нэр хүндтэй өдөр тохиож байна. Цаашид “Грандмед” эмнэлэг олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг иргэн бүрт чанартай, шуурхай хүргэж үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг бий болгон хөгжүүлэх эрхэм үүргээ өндөр хариуцлагатайгаар биелүүлж ажиллах болно. “Грандмед” эмнэлгийн удирдлага (ТУЗ) болон нийт эмч, сувилагч, эмнэлгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Дэлгэрэнгүй

2021/07/22

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ ХҮЗҮҮНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛСАН ДЭЛХИЙН ХОЁР ДАХЬ ЭМНЭЛЭГ БОЛЛОО

Олон улсын стандартад нийцсэн шилдэг, чанартай, аюулгүй эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээг иргэн бүрд хүргэхийн төлөө Монголын эрүүл мэндийн салбарт гэгээ татуулан 2009 онд орж ирсэн “Грандмед” эмнэлэг өдгөө нуруу нугасны бичил, мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах гурав дахь шатлалын төв эмнэлгийн төвшинд хүртлээ өргөжөөд байна. Тус эмнэлгийн ололт, амжилт, нөр их хөдөлмөрийг Монголд төдийгүй Олон улсад үнэлж Швейцар, АНУ зэрэг орнуудад болсон нэр хүндтэй хурал, фестивалиас удаа дараа шагнал хүртээд байгаа билээ. Тэгвэл саяхан “Гранмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын эмч нар хүзүүний дурангийн хагалгааг эх орондоо нутагшуулснаар манай улс дэлхийд энэ төрлийн хагалгааг хийдэг хоёр дахь улс болж чадлаа. Энэ талаар “Грандмед” эмнэлгийн Нуруу, нугасны мэс заслын тасгийн эрхлэгч, мэс заслын ахлах зэргийн эмч, анагаах ухааны магистр Б.Нурбектэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй

2021/05/14

ГРАНДМЕД ЭМНЭЛГЭЭС МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ТӨРЛӨӨ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Грандмед эмнэлгийн Хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч Д.Гончигсүрэн нь МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ цолоор шагнагдсанд баяр хүргэн эрүүлийг хамгаалах ариун үйлс нь улам дэлгэрч явахыг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй

2021/05/12

5-Р САРЫН 12 “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР”

Грандмед эмнэлэг жил бүр сувилагчийн мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.

Дэлгэрэнгүй

2021/04/26

Дэлгэрэнгүй

2021/04/16

МЕССЕЖ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид эрүүл мэндийн шалтгаанаар манай эмнэлгийн тусламж үйлчилгээг авахаар холбогдсон үйлчлүүлэгч бүрийн гар утсанд овог нэр, бүртгэлийн дугаар, цаг товлолыг бичиж MЕССЕЖ илгээн баталгаажуулж байна.

Дэлгэрэнгүй

2021/04/01

Дэлгэрэнгүй

2021/03/30

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн энхийн манаанд ямагт тэргүүн эгнээнд зогсож байдаг эрхэм хүндэт цагаан нөмрөгтөн, алтан гарт эмч нартаа 'ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯР'-ын өдрийн гал халуун мэндийг хүргэе!

Дэлгэрэнгүй

2021/03/24

Өнөөдөр СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР. Энэ жил тус өдрийг ''Цаг явсаар байна'' уриатайгаар сүрьеэтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулж байна.

Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь СҮРЬЕЭ өвчин. Жил бүр дэлхий дээр 10 сая хүн сүрьеэгээр өвчилж 1.8 сая хүн нас барж байна. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Гэхдээ урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. 1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт. 2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал. 3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах, архи, тамхи хэрэглэхгүй байх.

Дэлгэрэнгүй

2021/03/22

Эрхэм үйлчлүүлэгч та манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол үзлэгийн өрөө болгоны үүдэнд ил бичээстэй байгаа сэтгэл ханамжийн судалгааг QR код ашиглан бөглөх боломжтой.

Эрхэм үйлчлүүлэгч та манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа бол үзлэгийн өрөө болгоны үүдэнд ил бичээстэй байгаа сэтгэл ханамжийн судалгааг QR код ашиглан бөглөх боломжтой. Бид хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарч буй чанарыг хэрхэн үнэлж байгааг тандах зорилгоор тус судалгааг тогтмол авдаг. Бид үйлчилгээнийхээ чанарыг илүү сайжруулахад таны үнэлгээ чухал хувь нэмэртэй болно.

Дэлгэрэнгүй

Эмчийн зөвлөгөө

Бусад зөвөлгөө

Нүүр хуудас

ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ

Эмчилгээний тасаг, эмч мэргэжилтнүүд

БАГЦ ҮЗЛЭГ

Бүх төрлийн багц үзлэг, шинжилгээ

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Цэс

Та и-мэйл хаягаа оруулна уу

И-мэйл хаягаа гүйцэд оруулна уу

Бүртгүүлэх