• МОНГОЛ, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 11-Р ХОРОО, ЗАЙСАН 1, ГРАНД МЕД ЭМНЭЛЭГ
  • 7700-0066, 8007-0066, 7711-1095, 7711-1096, 7711-1097

Лабораторийн тасаг

Лабораторийн тасгийн нарийн мэргэшсэн хамт олон та бүхэнд европ стандартыг хангасан өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг ашиглан найдвартай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна. Манай лабораторийн тасаг нь Биохими, Клиник гематологи, Клиник хими, Иммунологи, Серологи болон Молекул биологийн чиглэлээр шинжилгээ үйлчилгээ явуулдаг ба чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдан ингэснээр шинжилгээний чанарын баталгааг ханган ажиллаж байна.

Клиник гематологийн шинжилгээ

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг, хувийн тохироо тодорхойлох

Клиник химийн шинжилгээ

  • Цусны хийн шинжилгээ
  • Биеийн шингэнүүдийн ерөнхий шинжилгээ
  • Шээсний ерөнхий болон нарийвчилсан шинжилгээ

Биохимийн шинжилгээ

  • Элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа
  • Бөөрний үйл ажиллагаа
  • Зүрх, үе мөчний эмгэг
  • Нүүрс усны солилцоо
  • Өөх тосны солилцоо
  • Цус багадалт
  • Электролит болон эрдэсийн шинжилгээ

Иммунологийн шинжилгээ

  • Элэгний вирусын маркерууд
  • Хавдрын маркерууд
  • Зүрхний маркерууд
  • Бамбайн булчирхайн дааврууд
  • Бэлгийн дааврууд
  • Ургийн эрт үеийн гажиг илрүүлэх
  • ДОХ-ын шинжилгээ
  • Иммуноглобулинууд
  • Үе мөчний эмгэгийн эрт үеийн оношилгоо
  • TORCH халдварууд

Серологийн шинжилгээ

  • Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA)
  • Хеликобактерийн шинжилгээ

Молекул биологийн шинжилгээ

  • Элэгний С вирусын идэвхижил тодорхойлох (HCV-RNA)
  • Элэгний В вирусын идэвхижил тодорхойлох (HBV-DNA)

 Нян судлалын лаборатори

Манай эмнэлэг нь бактерийн гаралтай халдварыг оношлох, эмчилгээний тактик боловсруулах, эмчилгээний явцыг хянах, судалгаа шинжилгээ хийх зорилготойгоор нян судлалын лабораторийг нээн ажиллуулж байна.

Тус лаборатори нь тэжээлт орчинг дотроо бэлтгэх ба амьсгал, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, биеийн шингэн, шархны сорьцонд бичилхаруур, нян өсгөвөрлөж, ялган дүйх болон антибиотик мэдрэг чанар тодорхойлох мэдрэг 20-иод төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай.

Монгол оронд зонхилон тохиолдож байгаа 20-иод төрлийн үүсгэгчийг тогтоож, шаардлагатай тохиолдолд бактерийг биохимийн шинжээр нь ялган дүйх “Vitek” автомат анализатораар 300 гаруй бактерийг тодорхойлох чадвартай лаборатори юм.

Шинжилгээний сорьцууд

  • Нүдний салстын арчдас
  • Чихний сувгийн арчдас
  • Хөөмий, гүйлсэн булчирхайн арчдас
  • Хамар залгиурын арчдас
  • Ханиадны ялтас
  • Цэрний сорьц
  • Бөөлждөс
  • Шархны арчдас
  • Өтгөний арчдас
  • Шулуун гэдэсний арчдас
  • Хошногоны хуниасны арчдас
  • Шээсний сорьц
  • Шээсний сүвний арчдас
  • Үтрээний арчдас
  • Умайн хүзүүний сувгийн арчдас
  • Цусны өсгөврийн сорьц
  • Түрхэц
  • Нойтон түрхэц
  • Ийлдэсний сорьц
  • Тархи нугасны шингэн
  • Бронхийн угаадас
  • Цээжний хөндийн шингэн
  • Ходоодны угаадас
  • Цөсний сорьц
  • Эдийн сорьц